Хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг дуудлагаар худалдана

Twitter Print
2014 оны 06-р сар 08-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг дуудлагаар худалдаалах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталлаа.

Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дуудлагын худалдааны орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороон дарга А.Цогтбаатар нарт даалгалаа.

Энэ тогтоол хэрэгжсэнээр төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэхэд зохих үр дүн гэж үзэж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.