МҮОХ-ны Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн хурал боллоо

Twitter Print
2020 оны 11-р сар 05-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Монголын Үндэсний Олимпийн Хороон дээр Ерөнхийлөгчийн дэргэдэх орон тооны бус Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, Монгол улс дахь олимпийн хөдөлгөөний бодлого, шинэчлэл, хөгжлийн асуудлыг хэлэлцлээ.

Эрдэмтдийн зөвлөл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд түүнд зөвлөх, санал, хүсэлт гаргах зорилго бүхий Ажлын хэсэг бөгөөд өчигдөр гурван зүйл дээр санал бодлоо солилцсон юм. Тэд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Спорт-Олимпизмын шинэ эрин төсөлийн танилцуулгатай танилцан Тамирчны дараах карьерийг дэмжих хөтөлбөр, Эрдэмтдийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөний талаар санал солилцож, халуун яриануудыг өрнүүллээ.

Эх сурвалж: МҮОХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.