
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар гадаадын 11 оронд суух Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд нарыг томилсон.
Тэдгээрийн дунд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэл багтаад буй. Түүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон. Тэгвэл түүний англи хэлний мэдлэгийг харуулах нэгэн бичлэг цахим орчинд шуугиан тариад байгаа юм.
Тэрбээр төрийн албанд 36 жил ажилласан бөгөөд өөрийн намтартаа "1996-1997 онд АНУ-д сэргээгдэх эрчим хүний менежер мэргэжил эзэмшсэн, орос, англи хэлтэй" гэж бичсэн байгаа ч, англи хэлний мэдлэг тааруу нь дараах бичлэгээс тодорхой харагдаж буй.
Тэгвэл түүний талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Болгарт элчин сайдаар томилогдсон Ц.Цэнгэл анги хэлний мэдлэгийн талаарх видео тарсан. Элчин сайд гэдэг бол дипломат төлөөлөгчийн газрыг удирдах хүн. Олон тохиолдолдд төрд өндөр алба хашиж байсан, төрийн бодлого хэрэгжүүлж байсан хүмүүсийг томилдог. Болгарт нэгдүгээрт болгар хэлтэй хүн байвал сайн байна. Гэтэл болгар хэлтэй, элчин сайдын түвшинд бэлтгэгдчихсэн хүн байхгүй.
Ц.Цэнгэл бол ОХУ-д сургууль төгссөн. Оросоор ярьдаг. Мөн консулын газарт нь орчуулаад өгөх, хэрэгтэй үед нь уулзалтуудыг нь зохион байгуулаад өгөх мэргэжлийн баг ажиллаж байгаа шүү дээ. Болгарт өмнө нь томилогдож байсан ерөнхий консулууд бүгд англи хэлтэй байсан уу. Та нар судлаад үзээрэй. Төрийн бодлогыг таниулах, явуулах мэдлэг, чадвартай, туршлагатай хүнээ томилоод явуулж байсан туршлага их бий. Манайд ч гэсэн бусад орнууд элчин сайдаа томилоод явуулахдаа тэгдэг. Тэр хүнийг Болгарт элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй гэдэг нь миний хувьд чухал биш. Харин энэ хүн Засгийн газрын, УИХ-ын гишүүн байсан. Төрийн бодлого явуулж байсан , гадаадад Монгол Улсын төрийн бодлого явуулахад тохиромжтой хүн.” гэх хариулт өглөө.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Tuvshin
(66.181.161.58) 2020-01-26 08:54Tsogtbaatar bandi mini uuruu naadahtaigaa tsug horwoogoos zailaa harahaas durgui hurch bna
Хариулах
Zochin
(182.160.34.135) 2020-01-24 04:45Iimerhuu balai ummuud suudalaa tavij ogooch ee.
Хариулах
.
(103.212.118.228) 2020-01-23 22:10Энэ ёстой бүтэхгүй ээ.
Хариулах
7778
(103.212.118.228) 2020-01-23 22:09Цэнгэл гэж гайхалтай хөлдүү толгойт 4 жилийн амралтын томилолт авч байгаа бол МАН- ын албан тушаалын наймаа хэвээрээ бна гэсэн үг.
Хариулах