Солонгосын шилдэг волейболч Ким Ён Кенг ирэх улиралд Хятадад тоглоно

Twitter Print
2021 оны 06-р сар 03-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын шилдэг Волейболчдын нэг болох Ким Ён Кенг Хятадын Шанхай Брайт Убест багтай нэгдлээ. Түүний хувьд өмнө нь 2017-2018 оны улиралд тус багт хүчин зүтгэж байжээ.

Incheon Heungkuk Life Pink Spiders сайтын олон бооцоо тавьдаг хүмүүс Ким Ён Кен ирэх улиралд Хятадад тоглоно гэж таамаглаж байсан.

Тиймээс түүний хийсэн энэхүү үйлдэл нь тйим ч олны анхаарлыг татсангүй. Түүний төлөөлөгчийн мэдээлснээр Ким “Шанхай Брайт Убест”-ын эмэгтэйчүүдийн волейболын багтай нэг улирлын гэрээ хийсэн байна. Бээжингийн BAIC Мотор баг мөн Кимтэй гэрээ байгуулах сонирхолтой байжээ. Гэсэн хэдий ч Ким 2017-2018 оны улиралд тоглож байсан багаа сонгосон байна. Түүнчлэн, Хятадын лигийн улирал богино байна.

Тиймээс, 30-аас дээш насны ахмад тоглогчдод энэ нь бэлтгэл хийхэд ачаалал багатай байх давуу талтай. Волейболын бооцооны сайтын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хятадын лиг 2021-2022 оны улирлын хуваарийг одоогоор гаргаагүй байна. Гэсэн хэдий ч шинэ улирлын тоглолтууд хоёр сарын дотор дуусах төлөвтэй байна. Ким энэ улирал Хятадын лигт тоглож, дараа жил нь Европ руу эргэн ирэх боломжтой.

Түүнчлэн тэрээр энэ жил эхэлсэн АНУ-ын мэргэжлийн волейболын лигт хүч үзэж магадгүй байна. Тэрээр 2005 онд “Heungkuk Life” багт анхны дебютээ хийж, тэдний төлөө дөрвөн жил тоглосон. Дараа нь тэрээр олон улсын мэргэжлийн карьераа эхлүүлж, арван жилийн хугацаанд Япон, Хятад, Турк улсад тоглож байсан.

Харин өнгөрсөн жил Өмнөд Солонгост эргэн ирж, “Heungkuk Life” багтаа нэг улирал тоглоод Хятадыг зорьж байгаа билээ.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.