Е. Пригожин онгоцны ослоор нас барсан нь батлагджээ

Twitter Print
2023 оны 08-р сар 28-нд 10:19 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо энэ сарын 23-нд Тверь мужид Вагнер группыг үүсгэн байгуулагч Евгений Пригожины хувийн онгоц осолдсон газраас олдсон цогцоснууд ОХУ-ын Агаарын тээврийн агетлагаас зарласан нэрсийн жагсаалттай тохирч байгаа тухай мэдэгджээ.

Цогцоснуудыг таних ажиллагаанд ОХУ-ын Мөрдөн шалгах хороо молекул-генетикийн шинжилгээ ашигласан аж.

Онгоц осолдсоны дараа ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг тус онгоцонд зорчиж явсан хүмүүсийн нэрсийг зарласан юм. Зарласан нэрсийн жагсаалтанд Вагнер группыг үүсгэн байгуулагч Е. Пригожин, ОХУ-ын армийн офицер, Вагнер группын цэргийн командлагч "Вагнер" хочтой Дмитрий Уткин нарын 7 хүн, нислэгийн багийн 3 гишүүний нэрс тус тус багтсан байсан юм.

Ослын шалтгааныг одоогийн байдлаар албан ёсоор зарлаагүй байна.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.160.61) 2023-08-29 11:50
      • 0
      • 0

      Гарцаагүй Пригожин мөн гэдгийг батлаад санаа нь амарцгаасан байхдаа!

      Хариулах