Hогоог хүйтэн усанд удаан байлгавал витаминлаг чанар нь алдагдана

2017 оны 05-р сар 18-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

-Тахианы махыг шарахын өмнө өтгөн зөөхийгөөр арчвал сайхан амт, өнгөтэй болно. Мөн нимбэгний шүүс нэмж дусаавал амт нь сайжирна.

-Загасыг хэдий чинээ бага усанд чанана, төдий чинээ амтлаг болно. Давстай хүйтэн усаар угаавал хурц үнэр нь арилна.

-Загасны махыг шарахдаа шарах махаа сүүнд хэсэг байлгаад гурилд хөрвүүлж, давс болон повороор үрж шарвал амтлаг болно.

-Арилгасан ногоог хүйтэн усанд удаан байлгах нь витаминлаг чанарыг нь алдагдуулдаг учраас арилгасан даруйдаа хэрэглэх хэрэгтэй.

-Ногоог ус юм уу, сүүнд чанаж болгоно. Усанд чанаж болгоход шимт бодисууд нь чанасан шүүсэнд шингэнэ. Ууранд жигнэж болговол тэжээллэг чанараа хамгийн бага алддаг гэнэ.

-Хүрэн манжингийн будаг нь усанд идэвхитэй уусаж, харин тосонд уусдаггүй байна. Салат хийж байх үедээ чанаж болгосон хүрэн манжингийн будгийг бусад ногоонд шингээхгүй байя гэвэл тусад нь самрын тосонд хутгаад үзээрэй.

-Загасыг цэвэрлэхийн өмнө цууны уусмалаар арчаад хэдэн минут байлгавал хайрс нь хялбар хуулагдана.

-Хөргөгчний эвгүй үнэрийг арилгахын тулд мөн цууны уусмалаар арчих хэрэгтэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.