“Хийморь” Оскарт нэр дэвшсэнийг албан ёсоор зарлалаа

Twitter Print
2019 оны 10-р сар 08-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

"Three Flames Pictures" болон "Nomadia"-ын хамтарсан уран бүтээл "Хийморь" /The Steed/ уран сайхны кино 92 дахь удаагийн Оскарын наадамд "Шилдэг Олон улсын уран сайхны кино" төрөлд өрсөлдөж байгааг албан ёсоор зарлалаа. 

Тус төрөлд нийт 93 орны кино өрсөлдөх бөгөөд дараагийн шатанд 10 киног шалгаруулах аж. “Академи авардс” кино наадмын шилдэг найруулагч, Гран при шагналын эзэн Г.Эрдэнэбилэгийн төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн, найруулсан тус уран сайхны кино Герман улсын "OLDENBURG FILM FESTIVAL"-д оролцож, “SPIRIT OF CINEMA AWARD“ шагналыг хүртсэн юм. Эдүгээ "San Diego International Film Festival"-д шалгаран өрсөлдөж байгаа төдийгүй Америкийн кино академийн дээд шагнал Оскарт өрсөлдөж байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.