“Railbus”-аар зорчиход буудал ахих тусам 500 төгрөг нэмэгдэхээр болжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 07-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран төмөр замын РА-2 маягийн “Railbus”-ийг Амгалан-Толгойт, Толгойт Амгалангийн чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. “Railbus” нь үдээс өмнө 3, үдээс хойш 3 удаа нийт 6 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Толгойт, Таван шар, Барс-2 буюу Хархорин зах, Вокзал, Дунд гол, Нарантуул зах, Жанжин клуб гэсэн байршлуудад зогсох юм.

Үдээс өмнө иргэдэд үйлчлэх эхний Railbus нь Толгойт өртөөнөөс 07:12 цагт хөдлөж, Таван шарын буудалд 7:17, Хархорин буюу Барс-2 захын буудалд 7:23, Улаанбаатар төв буудал буюу Вокзалд 7:30, Амгалан өртөөнд 7:44 цагт очих юм байна. Үдээс хойш иргэдэд үйлчлэх сүүлчийн Railbus нь Амгалан өртөөнөөс 18:20 цагт хөдөлж, Толгойт өртөөнд 19:10 цагт ирэх юм байна. Railbus-аар Толгойтоос Амгалан хүрэхдээ 3500 төгрөгөөр үйлчлүүлэх бол Толгойтоос 5 шар хүртэл 500, Хархорин хүртэл 1000, Толгойтоос Вокзал хүртэл 1500 гэх мэтчилэн буудал бүрт 500 төгрөг нэмэгдэхээр болжээ. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.