Үзэх юмгүй телевизүүдэд мөнгө төлөх хэрэгтэй юу

Twitter Print
2021 оны 04-р сар 22-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

Өргөн нэвтрүүлгийн телевизийн татвар хэмээн Үндэсний телевиз айл бүрээс 2000 төгрөгийг айл бүрээс авах болсоор даруй 20 гаран жил болжээ. Энэ оны эхний сараас эхлэн Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн холбоо гээд 2500 төг төлбөр дээр нэмэлтээр ороод ирсэн.

Монголд хэрэглэгчдээ зүгээр л хүчинддэг. Гадаадад бүр 2 жилийн өмнөөс шийдвэр гаргаж байгаад хэрэгжүүлдэг. Хэрэглэгчдийн санаа бодол огтхон ч хамаагүй.

Ганц энэ асуудал ч биш, бүх л юман дээр гэнэт шийдээд явдаг. Цахилгааны суурь үнэ 1000, дулааны суурь үнэ 5500 гээл бас гэнэтхэн л ороод ирж байсан.

Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн холбооны хувьд чанартай контентууд гаргаад бусад сул телевизүүлийг шахаж чадаж байвал бас яая гэхэв. Үнэндээ манайх шиг жижиг оронд 10-15 телевизийн суваг байхад л бүрэн хангалттай.

Гэтэл энэ холбоонд байдаг телевизүүд чанартай сайн контент бэлтгэж, тэр бүр гаргаж чаддаг бил үү. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг болсон нь үнэн.

HD Монгол л дэлхийн хэмжээний шоунууд оруулж ирж монголчуудын нүдийг нээсэн.

Цагийн явцад зөвхөн үзэх сувгаа төлбөртэй захиалдаг болох нь гарцаагүй. Монголын сувгууд бол үзэх зүйлээр хомс гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Одоо ер нь хэт олон сувагтай байхыг болиулмаар байгаа юм. Үндэсний телевиз гэхэд л үзэгч багатай 4, 5 сувагтай байх жишээтэй.

80 сая хүнтэй Германд улсын суваг хоёрхон л байдаг юм шүү. Хажууд нь манай эдийн засаг ямар билээ. Төр энэ мэт утгагүй олон зардлаа танаж хэмнэсэн мөнгөө нийгмийн даатгал нэмэхгүй байхад чиглүүлэх хэрэгтэй. Ард түмэнд ахиу цалин авах нь чухал болохоос үргүй зардал гаргадаг аргацаасан ажлууд хэрэггүй.

Олноо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.216.122) 2021-04-22 22:37
      • 0
      • 0

      Bolio boli Content hiih ni uursduu munguuruu hiigeed tureesleed munguu oldgiin bgaa biz. Yalaa gej ard tumnees mungu tatah geed bdiin be Ene 2500 tulmuurgui bna shuu

      Хариулах

    • иргэн

      (103.26.193.31) 2021-04-22 22:20
      • 0
      • 0

      зөв санал бна

      Хариулах