
Үзэгчдийн хайртай жүжигчин Тихоновын мөнхийн дурсгалын баталгаа болох нэгэн багахан хөшөөг босгожээ.
ЗХУ ын ардын жүжигчин Тихонов 2009 оны 12 сарын 4 нд зүрхний шигдээсээр нас баржээ. Үүнээс 3 жил гарангийн хойно Вячеслав Тихоновын Новодевичьев дахь булшин дээр удаан хүлээсэн энэхүү хөшөө дурсгалыг босгожээ. 2013 оны 5 сарын 31 буюу хаврын адаг сарын сүүлчийн энэ өдөр талийгаачийн ар гэрийнхэн, анд найз нөхөд нь хүрэлцэн ирцгээж, "Хаврын 17 учрал" киноны аялгуунд хөшөөг нээх ёслолын ажиллагааг эхлүүлжээ.
Хөшөөний загварыг уран бармилч Алексей Благовёстный гаргасан бөгөөд тэрээр нэр цуутай олон хүмүүсийн гайхалтай сайхан хөшөөнүүдийг урлажээ. Энэ удаад бармилч олон сая үзэгчдийн хайрыг татсан Тихоновын хөшөөг хүн бүрийн хамгийн сайн танил дүр болох Штирлицийн дүрээр нь мөнхжүүлсэн байлаа. Харин алдарт жүжигчний энэхүү хөшөөний (түүний өндөр нь 185 см) ард хүүхдээ тэвэрсэн Эх дагины дүрийг голлуулан, библи сударын хэдэн арван гол баатрууд бүхий архад, хутагт, гэгээнтнүүдийн дүр бүхий үйл явдлыг тойруулж дүрсэлсэн чулуун самбар хөшөө сүндэрлэж байдаг.
Вячеслав Васильевич зөвлөлтийн тагнуулчын дүрээр, шүтэн бишрэгчдийнхээ өмнөөс угтаж ирж байх мэт. Барималыг Италид хүрлээр цутгаж хийхэд 5 сая рублийн зардал гарсан хэмээн Благовестний хэлсэн юм. Нээлтийн ёслолд талийгаач жүжигчний охин, эцгийнхээ энэхүү хөшөөг босгоход гүн туслалцаа үзүүлсэн ерөнхийлөгч Владимир Путин мөн жүжигчин Владимир Машковт гүнээ талархсанаа илэрхийлсэн юм.
Норзон Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.