Монгол эмэгтэй Японд автобусанд дайруулж амиа алджээ

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 20:23 цагт
Мэдээний зураг,

Японы Канагава мужийн Ёкохама хотод энэ сарын 20-ны шөнө автозамаар алхаж явсан монгол эмэгтэй шугамын автобусанд дайруулж, амиа алдсан хэрэг гарчээ.

Цагдаагийн газраас мэдээлснээр, хэрэг оройн 22:20 цагийн үед гарсан бөгөөд Ёкохама хотын Исого дүүргийн нутаг дэвсгэрт хоёр эгнээтэй замаар үйлчилгээнд явж байсан автобус зам дагуу алхаж явсан эмэгтэйг мөргөжээ.

Хохирогч Исого дүүрэгт амьдардаг Монгол улсын иргэн Т.Нэргүй гэгч байсан байна. Түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч төд удалгүй нас баржээ. Тухайн үед автобусанд 15 зорчигч явж байсан бөгөөд бэртэж гэмтээгүй байна. Ослын газрын ойролцоо явган хүний гарц байсан ч, талийгаач яагаад зам дагуу алхаж байсныг цагдаагийн алба хаагчид тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: News24

Г.Ананд  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.