Барилгын хог хаягдал асгаж байсныг илрүүллээ

Twitter Print
2014 оны 06-р сар 07-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Урин дулааны улиралд барилга угсралтын ажил идэвхжсэнээс үүдэлтэйгээр аж ахуйн нэгж, иргэд зөвшөөрөлгүй газар барилгын гаралтай хог хаях нь нэмэгдсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа 2014 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/236 дугаар захирамж гаргасан байна.

Тус захирамжийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүдэд барилгын хог хаягдлыг тогтоогдсон цэгт буулгах шаардлагыг хангуулж, зөрчил дутагдлыг илрүүлэн, таслан зогсоох, хяналт тавих шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 2014 оны тавдугаар сарын 30-31-нд шөнийн 21.00-03.00 цагт явууллаа.
 
Ингэснээр 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй бүс нутагт 73-64УБО, 91-12 УНЗ,16-79 УНӨ, 11-26 УБР, 33-27 УНН, 34-17 УНЭ, 50-38 УНС, 34-17 УНЭ, 03-29 УНМ, 36-31 УНТ , 46-15 УНБ, 09-97 УБО, 51-12 УНП, 72-75 УБИ, 98-60 УБИ улсын дугаартай машинтай иргэд  барилгын шороо асгаж байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээ авсан байна.
 
Барилгын суурийн шороо, хог хаягдалыг тээвэрлэж, зөвшөөрөгдөөгүй болон зориулалтын бус газар хаясан машины жолооч нарынх нь бичиг баримтыг хураан авч, холбогдох хуулийн дагуу нэг машины жолоочид 192.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ  авсан байна.
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.