Монгол бичиг ба гадаад нэр томьёо

Twitter Print
2021 оны 02-р сар 02-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Монгол бичиг хоцрогдсон, гадаад нэр томьёо бичих боломжгүй хэмээн гадны ятгалгаар болон өөрийн харалган, муйхраас улбаалан ухуулсаар ирсэн нь ор үндэсгүй гүжирдлэг.

Улсын төв архив, бусад архивууд, Улсын төв номын санд хадгалагдаж буй 20-р зууны эхний хагасын зөвхөн Ардын Үндэсний Эрх, Үнэн сонинг эргүүлэн нягталбаас энэ дэлхийн бүхий л улс орон, газар, ус, нутаг, хот, тосгод, үндэстний удирдагчид, нэртэй хувь хүмүүс, зохиолчид, жүжигчид, бизнес эрхлэгчдийн нэр, за тэгээд шинжлэх ухааны болон байгаль, эх дэлхийн сонин хачинг өгүүлсэн танин мэдэхүйн нийтлэл, мэдээ, мэдээлэл эх монгол бичгээр баялаг дүүрэн байх юм.

Унших тусам л сэтгэл хөөрөөд, шинэ шинэ нээлт хийж буй сэтгэгдэл төрнө. Чадах ядахаараа гадны нэр томьёог хэрхэн бичиж байсныг олзлон авч бөөгнүүлсээр байтал овоо томхон цуглуулгатай болжээ. Цуглуулгын эхний жижигхэн хэсгийг жишээ болгон (зарим гадаад улс, орон, хот, үндэстний удирдагчдын нэрс) монгол бичгээ сурахаар хичээж буй залуучууд, хүүхдүүддээ толилуулья.

Б.Баясгалан 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.