Согтуу жолоочид үйлчилдэг байгууллага

Twitter Print
2014 оны 06-р сар 07-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед манай улсад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцон автомашины осол гаргах нь элбэг болсон. Архинаас үүдэлтэй энэ мэт гэмт хэргүүдийн золиос болж амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа билээ. Анх 1980 онд согтуугаар жолоо барихын эсрэг MADD  буюу ашгийн бус байгууллага АНУ-ын Калифорни мужид байгуулагдаж байжээ. Тус байгууллагын гол зорилго нь согтуугаар тээврийн хэрэгсэл бариулахын эсрэг бөгөөд осол хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, осол хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Түүнчлэн насанд хүрээгүй хэрнээ архи согтууруулах ундаа хэрэглэн гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй бүлгэмд хүрч ажиллахыг зорилго болгодог аж. Тус байгууллагад хандагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгддэг байна. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол тухайн байгууллагад захиалга өгч, тус байгууллагаар үйлчлүүлдэг гэнэ. Ингэхийн тулд тухайн байгаа газраасаа дуудлага өгч машиныг нь бүрэн бүтэн авч явахаас гадна, архины эмчилгээ хүртэл хийж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн тусгайлан зассан өрөөнд байрлуулдаг байна. Ингэснээр жолооч согтуугаар архи уух ямар хор уршигтайг ойлгон таниулахад тус болдог гэж тухайн албаны мэргэжилтнүүд дурдсан байна.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.