Хөх нуур

Twitter Print
2020 оны 06-р сар 19-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Хөх нуур нь Баянхонгор аймгийн төвөөс 304 км, Гурванбулаг сумын төвөөс хойд зүгт 60 км зайд оршдог аймгийн үзэсгэлэнт нууруудын нэг юм. Цэнгэг усны нөөцөөрөө аймагтаа 2-т ордог.

Баянхонгор аймгийн хангайн чиглэлийн аяллын маршрутанд тэмдэглэгдсэн нуур юм. Завхан аймгийн Отгонтэнгэр, Архангай аймгийн Ноён Хангайн халуун рашаан, Тэрхийн цагаан нуур зэрэг газрууд руу явах замд байрлалтай. Хөх нуур нь дундаа жижиг аралтай. Хавар, намар нуурын жижиг арал дээр төрөл бүрийн усны шувуу ирж үүрлэдэг. Нуурын эргэн тойронд төрөл бүрийн ховор эмийн ургамал ургадаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.