Нийслэлийн засаг даргын орлогч иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 06-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Иргэд хүлээн авах төвд нийслэлийн Засаг даргатай уулзахаар хүсэлт ирүүлсэн иргэдтэй дарааллын дагуу долоо хоног бүрийн баасан гарагт уулздаг. Харин энэ долоо хоногт нийслэлийн Засаг дарга БНХАУ-ын нийслэл Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа 8 иргэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар 4 иргэн газрын маргаантай асуудлаар, 3 иргэн төсөл танилцуулан, хамтран ажиллах асуудлаар, 1 иргэн орон сууцны асуудал шийдвэрлүүлэхээр хандсан байна. Тэдгээр хүсэлтээс 3 иргэнд эцэслэн хариу өгч, 5 иргэний асуудлыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газар, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс зэрэг холбогдох газарт хуулийн дагуу хугацаа алдалгүй шийдвэрлэх үүрэг өглөө.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.