
Сүүлийн 24 цагт Украины Бахмут хотын төлөөх тулааны үеэр дайсны талын олон зуун цэрэг амиа алдсан тухай Киев болон Москвагаас тус бүр мэдээлжээ. Оросын арми тасралтгүй цохилт үзүүлж, украинчууд эсэргүүцэл үзүүлсээр байгаа ба Бахмут хотын голоор урсах жижиг гол фронтын шинэ шугам болоод байна.
Украины зэвсэгт хүчний төлөөлөгч Сергей Череватий Бахмутын төлөөх тулаанд Оросын 221 цэрэг амиа алдаж, 300 гаруй нь шархдсан гэж мэдээлсэн бол Оросын Батлан хамгаалахын яам Украины 210 цэрэг амиа алдсан тухай мэдээлжээ.
Москва амиа алдсан цэргүүдийнхээ тоог албан ёсоор зарлаагүй ч Бахмут хотод олон сарын турш тасралтгүй үргэлжилж байгаа тулаанд талууд олон тооны цэргүүдээ алдаад байгаа юм.
Их Британийн тагнуулын албанаас мэдээлснээр Оросын Вагнер компанийн цэргүүд Бахмут хотын зүүн хэсгийг хяналтандаа авсан ба хотын төвөөр урсах Бахмутка гол фронтын шинэ шугам болсон аж.
Украины тал дайсны фронтыг барьж, Оросын зэвсэгт хүчний эсрэг хангалттай эсэргүүцэл үзүүлж байгаа хэмээн мэдээлж байгаа ба Бахмут хотыг хамгаалж буй Украины армийн командлагч Олександр Сирсий Бахмут хотын хяналтыг оросуудад алдахгүй байх нь Украины армийн сөрөг довтолгоонд чухал ач холбогдолтой гэжээ.
Москва Бахмутыг эзлэх нь Украины хамгаалалтыг сулруулж, Донбассын бүс нутгийг бүхэлд нь хяналтанд авахад нэг алхам ойртуулна гэж үзэж байгаа бол Киев оросууд Бахмутад армийнхаа шилдэг анги бүрэлдэхүүнүүдээ үгүй хийж байна гэжээ.
Вагнер хувийн цэргийн компанийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ оросын арми Бахмутка голын баруун эрэгт байрлах Бахмут хотын төвөөс 1.2 км зайд дөхөж ирсэн хэмээн мэдэгджээ.
Их Британийн тагнуулын албанаас мэдээлснээр оросын фронтын давшиж буй хэсэгт Бахмутка гол задгай тал газарт урсаж байгаа нь Вагнерийн цэргүүдэд давшилтаа үргэлжлүүлэхэд хүндрэл учруулах аж. Нөгөө талаас нөхцөл байдал Украины армийн хувьд ч маш хүнд байгаа гэжээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Зочин
(202.126.89.251) 2014-06-07 14:00tsahim ertuntsuur dandaa hun alsan talsan gej surtal uhuulga yavuuldagaa bolimoor yumaa uur bichih yum oldohgui bn uu.. uhaan muut urgelj hun duuraidag gedeg
Хариулах
Зочин
(211.206.88.129) 2014-06-06 20:57ene sharhaa daalgui nas barsan gedeg ugiig ih gaihdag yum.
Хариулах