Япончуудын хамгийн хайртай сумо бөхөөр Хакухо шалгарав

Twitter Print
2014 оны 06-р сар 06-нд 15:43 цагт
Мэдээний зураг,

Японы олон нийтийн судалгааны Central Research Services-CRS байгууллагаас япончуудын дуртай спорт, тамирчны талаар санал асуулга явуулсан байна. Санал асуулгад 20-иос дээш насны 1233 хүн хамрагджээ. 

Таны дуртай тамирчин хэн бэ санал асуулгад өнгөрсөн Сочигийн олимпод амжилт муутайхан оролцсон уран гулгалтын тамирчин Мао Асада тэргүүллээ. Мао Асада анх удаагаа энэ асуулгад түрүүлж байгаа нь энэ бөгөөд 2005 оноос хойш бейсболын тамирчин Ичиро байнга тэргүүлж байсан юм.

Таны дуртай тамирчин

1. Мао Асада, уран гулгалт

2. Ичиро, бейсбол

3. Танака Масахиро, бейсбол

4. Ханюү Юзүрү, уран гулгалт

5. Хонда Кэйсүкэ, хөл бөмбөг

6. Нагашима Шигэо, бейсбол

7. Кагава Шинжи, хөлбөмбөг

8. Абэ Шинносүкэ, бейсбол

9. Нишикори Кэй, теннис

10. Ишикава Рёо, гольф, Мацүй Хидэки, бейсбол

                                                             Хамгийн дуртай спорт

Япончуудын хамгийн дуртай спортоор 18 жил дараалан бейсбол шалгарч байгаа бол хөлбөмбөг 4 жил дараалан хоёрдугаар байрт орлоо.

1. Бейсбол 

2. Хөлбөмбөг

3. Сумо

4. Гольф

5. Теннис

6. Мэргэжлийн бокс

7. Авто машины уралдаан

8. Прореслинг

                                                             Хайртай сумо бөх хэн бэ?

Их аварга Хакүхо найм дахь жилдээ энэ жагсаалтыг тэргүүлж буй. Харин энэ жил Эндо хоёрдугаар байрт орж ирлээ.

1. Ёкозүна Хакүхо

2. Эндо 

3. Ёкозүна Харүмафүжи

4. Озэки Кисэносато

5. Ёкозүна Какүрюү

6. Гоэйдо

7. Озэки Котошёогикү

8. Окиноүми

9. Шёохозан

10. Оосүнаараши

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.5) 2014-06-08 21:45
      • 0
      • 0

      Сайхан л мэдээ байна ш дээ. Би хувьдаа сэтгvvлч Золбаатарын бичсэн спортын мэдээг тогтмол уншдаг. Спортоор мэргэшсэн сайн сэтгvvлч гэж боддог.

      Хариулах

    • Bold

      (149.254.181.119) 2014-06-07 18:15
      • 0
      • 0

      Harin tiimee! Ene setguulch nertei orontsoguudiig yah ve? Bichsen yumiig n mani met n aldaatai bichij gej shuumjleed ungurunu harin zaluu huuhduud ingej bichdeg yum bna gej oilgood hevshil bolno, heden jiliin daraa nuguu ayalguu saihan Mongol hel maani hetsuu bolohiin bna daa!!!! Tsaashlaad bugdeeree buruu yarij buruu bichij, buruu oilgoson budlui Mongol boloh n bna daa !!!

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.19) 2014-06-07 09:48
      • 0
      • 0

      Ypon hvntei suussn ni l haramsaltai.hairin shan mongol tsus.sain sav.n tsusiig ypontoi holij bh gej.mooeo avraga ug ni ih hurts tuushtai hvn shig bgiin hvvge diilsengvi de.

      Хариулах

    • Анхаарах цаг болжээ

      (119.202.25.202) 2014-06-06 22:47
      • 0
      • 0

      Сэтгүүлч бэлдэж буй сургуульд онцгой анхаарахгүй бол энэ мэтийн сэтгүүлчид олширч байна. Харахад нас тогтсон хүн байж дөнгөж төгссөн оюутан шиг алдах гэж

      Хариулах

    • Гамшгийн сэтгүүлчид

      (182.160.35.139) 2014-06-06 17:58
      • 0
      • 0

      Сэтгүүлч М.Золбаатараа хайртай сумоч гэхээр хөөрхөн сумоч болчихдог нь ямар учиртай юм бэ? Монгол хэлнийхээ утга найруулгыг ойлгохгүй байж юм бичиж яахнав дээ ичиж амьдар за.

      Хариулах