Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид Солонгос улсад хөнгөлөлттэй үнээр эмчлүүлнэ

Twitter Print
2014 оны 06-р сар 06-нд 14:24 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ханян их сургуулийн Олон улсын эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж, өнөөдөр НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, тус эмнэлэгийн захирал Ку Юун нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч болон тэдний гэр бүлийнхэн БНСУ-ын Ханян их суруулийн Олон улсын эмнэлэгт хөнгөлттэй үнээр оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжтой болж байна. Тус эмнэлэгийн зүгээс Монгол Улсаас очих иргэдэд виз авахад дэмжлэг үзүүлж, үзлэг, эмчилгээний дараалалд оруулахгүйгээр шуурхай үйлчлэх зэрэг таатай нөхцөлийг хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан байна. Мөн эрүүл мэнд, эмчилгээний талаар манай улсын мэргэжилтнүүд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх, танилцах аялал, сургалт зэргийг зохион байгуулах юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.