
Лхагва гарагийн өглөө Хойд Солонгосын зүгээс гурван баллистик пуужин харвасны нэг нь БНСУ-ын эргээс ойролцоогоор 60 км зайд далайд унажээ. Хойд Солонгосын пуужингийн туршилтын улмаас БНСУ-ын Уллын арал дээр агаарын аюулын дохио дуугарсан байна.
Уг үйл явдлаас хэдхэн цагийн өмнө Пхеньян АНУ болон БНСУ-аас хээрийн сургуулилтаа зогсоохыг шаардаж, "уг цэргийн үйл ажиллагаа болон өдөөн хатгалтыг цаашид тэвчихгүй" хэмээн мэдэгджээ.
БНСУ-ын Зэвсэгт хүчний удирдлагаас мэдээлснээр Хойд Солонгосын харвасан пуужингуудын нэг нь хоёр Солонгосын тэнгисийн маргаантай хилээс өмнөд зүгт 26 км зайд, БНСУ-ын Сокчо хотоос 57 км, Уллын арлаас 167 км зайд унажээ.
Ёнхап агентлагаас мэдээлснээр Уллын арлын захиргааны ажилчид аюулын дохио дуугарахад бүгд хонгилын өрөөндөө орж нуугдсан байна. АНУ, БНСУ хоёр энэ даваа гарагаас эхлэн агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилтаа эхлүүлсэн ба уг сургуулилтанд хоёр талаас байлдааны олон зуун онгоц оролцож байгаа юм.
Өнгөрсөн мягмар гарагт Пхеньян хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилтыг өдөөн хатгалт хэмээн тодорхойлж, уг үйл ажиллагаа нь ноцтой үр дагавар дагуулна гэдгийг Вашингтон, Сөүл хоёрт анхааруулжээ.
Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн намын дарга, Ким Жон Уны ойрын хүн гэгддэг Пак Жон Чун Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт нь "түрэмгий бөгөөд өдөөн хатгасан шинжтэй" байгааг онцолжээ. 2022 он гарснаас хойш Пхеньян пуужингийн олон удаагийн туршилт явуулаад байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(64.119.22.217) 2020-02-03 22:50Бага бна японд цунами 120 тэрбум $ алдагдалд оруулж блаа.
Хариулах
Зочин
(27.123.214.114) 2014-06-07 15:19Yamar teneg yum be. Shuvuu omdondoo hiichiheed yaj tesej yavdag bainaa, he he
Хариулах