Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 06-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж хоёр хуулийн төслийг баталлаа. УИХ-ын чуулганы эхний асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа Төсвийн байнгын хорооноос төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулахдаа, Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт хийх хэмжээг Засгийн газар батлах, мөн хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэнийг дурдлаа. Харин дараа нь Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрөөтэй саналын томьёоллоор санал хураасан юм. Санал хураалтаар “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг хоёр жил хүртэл хугацаагаар сунгах эсхүл уг татварыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэсэн санал дэмжигдлээ.

Мөн тус хуулийн 40.2-т заасан улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын хэмжээг Засгийн газар тогтооно гэж өөрчлөн найруулах, энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох саналууд Улсын Их Хурлын гишүүдийн олонхын дэмжлэг хүлээв. Мөн Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Эдгээр хуулийн төслүүд батлагдаж, хэрэгжиж эхэлснээр Засгийн газраас 100 хоногийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилд нь бодитой дэмжлэг болж буйг Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ үеэр онцолж байсан юм.

Х. Хулан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.