Хүүхдээ өнчрүүлэх гэж гэрлэдэггүй

Twitter Print
2015 оны 01-р сар 13-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Хайр дурлалаар учирсан хэн боловч заяаныхаа ханьтай учирлаа хэмээн баярлаж үр хүүхэд төрүүлж амар сайхан жаргахыг хүсэн мөрөөддөг нь лавтай. Гэтэл сүүлийн үед эцэггүй хүүхдийн тоо нэлээдгүй болж байгааг иргэний бүртгэлийн хэлтсээс дурдаж байсан. Учир нь дөнгөж төрсөн хүүхэддээ гэрчилгээ авахаар бүртгүүлэхээр ирэх хүн бүрийн 100-ны 40 гаруй хувь нь ээжээрээ овоглон гэрчилгээ авдаг нь тогтоогджээ. Учир нь гэр бүл төлөвлөлтийн талаар суурь мэдлэггүйн дээр ханилах хүнээ сайн таниагүйгээс ингэж алдах хохирох тохиолдол хот гэлтгүй хөдөө орон нутагт ч нэмэгдэх хандлагатай.

Ээжээрээ овоглогсдын бүлэг ч томорсоор гэхэд хилсдэхгүй. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсэн л бол гэртээ сууж хүүхдээ хардаг жам болсон. Тэгвэл эцэггүй хүүхэдтэй айлыг хэн тэжээх вэ, тэд амьдралаа яаж залгуулах вэ. Хэдэн жилийн өмнө нэг аймагт иргэн эмэгтэй Б гэгч нь найз залуу А-гаасаа хүүхэдтэй болж. Хөдөө ажлаар явдаг найз залуу нь олон хоногоор алга болж байгаад ирдэг ч эхнэрээ төрөх дөхөхөд бүр сураггүй зугатчихаж. Ингээд иргэн Б хүүхдээ эсэн мэнд төрүүлээд нөхрөө ирэхийг хүлээж сураг тавьсаар гурван жил өнгөрчээ. Гэтэл өөр эхнэртэй, хүүхэдтэй болсноо хэлээд удахгүй сална, та хоёр дээрээ ирнэ гэдэг байж. Ингээд эхнэр нь мөн л ирэхэд нь уулзсаар, хүлээсээр 8 жил болсон байна.

Гэтэл нөхөр нь бүр таг болоод зогсохгүй наад чинь миний хүүхэд биш гээд бүр халгаахаа больжээ. Аргаа барсан Б хүүхдийн тэтгэмж гаргуулахаар тухайн аймагтаа шүүхэд хандав. Шүүхээс “хүүхэд тань том болсон байна. Тиймээс нөхрийнхөө байгаа газарт өргөдөл гаргах эрхтэй” гэсэн хариулт авчээ. Ингээд нөхрийнхөө байгаа газарт очин өргөдөл гаргахад нөхөр нь түүнийг танихгүй хэмээн мэдэгдээд өөрийн эхнэрээрээ дарамтлуулсаар буцаажээ.

Уг нь төрсөн эцэг нь мөн л бол хуулийн дагуу эхнэр нөхрийг шүүхэд байлцуулан эцэг тогтоох ДНК шинжилгээ авдаг баймаар. Гэтэл сүүлийн үед гэрлэлтийн баталгаагүй нэрийдлээр мөн нотлох баримтгүй хэмээн энэ асуудлыг тэр бүр нааштайгаар шийдэхээ больсон байна. Гэвч эмэгтэй Б хүүхдийн тэтгэмжийн тухай нэлээдгүй судалжээ. Харамсалтай нь хүүхдийн тэтгэмж гэдэг өнөөдөр нэр төдий боловч өчүүхэн мөнгө эцгээс төлдгийг олж мэдсэн байна. Учир нь эцэг нь мөн болох нь шүүхээс тогтоогдсон тохиолдолд “Тухайн хүүхдийн оршин суугаа аймаг, сумын амьжиргааны түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлдөг” аж. Эхнэрээ хууран хүүхдээ ад үзэн зугатсан ийм этгээдүүдэд төрөөс хүлээлгэх хариуцлага өндөр байвал ядаж л өнчин хүүхдийн тоо нэгээр нэмэгдэхгүй шүү дээ.

Бага балчираасаа аав гэж дуудах эрхгүй өсөх тэдний ирээдүй нэг л юмаар дутагдана шүү дээ. Манайх хүүхдийн төлөө гэж дуугардаг ч гэлээ хамгийн хэрэгтэй хуульд яагаад өөрчлөлт оруулж болдоггүй юм бол. Уг нь хүүхдийн тэтгэмжийг өндөр тогтоогоод байвал эмэгтэй Б мэт шиг хүүхнүүдийг хохироосон хүмүүс олшрохгүй байх. Сард хэдхэн төгрөгийн тэтгэмж нэхэж байснаас гээд иргэн Б энэ нэхэмжлэлээсээ татгалзсан гэнэ.

Амьдрал зохиож чадахгүй бол айлын охиныг орцонд нь хүргээд буц.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.43.234) 2014-06-06 22:08
      • 0
      • 2

      өнчин гэхээр л эцэггүй хүүхдийг ярихаасаа өмнө эцэг, эхгүй бүтэн өнчин, аль эсвэл эцэггүй, эсвэл эхгүй өнчин хүүхдийн асуудлыг амьдралд нийцүүлэн үнэн мөнөөр нь бичиж байх хэрэгтэй, худлаа новшрохоо болимоор юм... өнчин хүүхдүүд дотроос хамгийн хэцүү нь хөгжлийн бэрхшээлтэй өнчин хүүхдийн асуудал байдаг юм шүү...

      Хариулах