Хүчилтөрөгчийн эмчилгээ

Twitter Print
2022 оны 07-р сар 01-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ЭМЧИЛГЭЭ

Аливаа өвчний үед эд эсийн хүчилтөрөгчийн хангамж алдагдсан байдаг. Организмд хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж эмчилдэг олон арга байдаг ба энд зөвхөн хоёр аргын тухай товч бичнэ.

ОЗОН (О3) нь байгальд байдаг, борооны дараа болон нарсан ойд онцгой сайхан үнэр нь ханхалдгийг бид мэднэ. Өндөр концентрацтай үедээ түлдэг, харин бага концентрацтай үедээ эмчилгээний өндөр ач холбогдолтой бодис юм. Озон цусанд оронгуутаа задран хүчилтөрөгч үүсгэж эд эсийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг ба вирус, бактери, мөөгөнцөр зэрэг олон бичил биетүүдийг устгадаг байна.

Озон 3 гол үйлчилгээ үзүүлдэг:

1/.Цусны эргэлтийг сайжруулж эд эсийн О2-ийн хангамжийг 30-40% сайжруулдаг

2/.Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилдэг тул аутоиммунный өвчнүүд болон бусад архаг явцтай үрэвслүүдийн явцыг сааруулдаг. Үрэвслийн улмаас тухайн хэсэг газрын О2-ийн хангамж алдагдаж, цусны эргэлт нь алдагдсан байдаг.

3/. Дархлааны эсүүдийг сэргээж идэвхжүүлдэг (ДОХХ өвчин, архаг үрэвсэл, хорт хавдар г.м) ба хэтэрхий идэвхитэй дархлааны эсүүд өөрийнхөө эсийг гэмтээхийг нь багасгадаг ба үүгээрээ аутоиммунный өвчинд сайнаар нөлөөлдөг.(үе мөчний архаг үрэвсэл, Хашимота г.м)

Озон эмчилгээ нь зөвхөн өвчтэй эсүүдийн цусны эргэлтийг сайжруулж, О2-н хангамжийг нь нэмэгдүүлдэг ба харин эрүүл эсэд ямарч муу нөлөө үзүүлдэггүй.

Озон нь аутоиммунный өвчнүүд, зүрх судасны өвчнүүд, зүхний бах, чихрийн өвчин, архаг ядаргаа, вирусын халдвар(ханиад хүрэх), элэгний үрэвсэл, сүрьеэ, үе мөчний үрэвсэл, хорт хавдар, гангрена, ясны хальсны үрэвсэл, архаг гайморит, нүдний шар толбо хатингарших, тархиний цусан хангамжийн дутагдал, арьсны үрэвслүүд, бүх төрлийн хавдрууд түүний дотор тархины хавдарт эерэгээр нөлөөлдөг. Түүнээс гадна озон төрлийн өвдөлтийг багасгах юмуу бүрмөсөн намдаадаг байна.

Озон дархлааны эсүүдийг тоог олон болгож, эд эсийн хүчилтөрөгчийн хангамж болон цусны эргэлтийг нь сайжруулдаг ба эсэд шинээр энерги үүсэхийг нь түргэсгэдэг байна. Озон вирус бактери мөөгөнцөр зэрэг гаднын уурийг устгахаас гадна чөлөөт радикалын эсрэг антиоксидант үйлчилгээ үзүүлдэг.

Озон нь үр дүн сайтайгаас гадна организмд ямар ч хоргүй эмчилгээ юм.

Устөрөгчийн хэт исэл (УХИ) Н2О2-ийг шарх ариутгадаг гэдгийг бүгд мэднэ, харин өөр юунд хэрэглэдгийг сайн мэдэхгүй. 19-р зууны дунд үеэс Н2О2-г Германы эмч нар судсаар хийж эмчилж байсан байна.

Америкийн Baylor-н Их Сургуулийн Dr. Charles Farr олон жил судалгаа хийж УХИ-г судсаар хийх нь зарим тохиолдолд гайхамшгийг авчирна гэж дүгнэсэн байдаг.

Dr.Farr Н2О2-г судсаар хийхэд дараах үйлчилгээ үзүүлнэ гэж дүгнэсэн;

1.Бодисын солилцоог түргэсгэдэг

2.Судасны агшилтыг (ялангуяа хялгасан судасны) тавиулна

3.Эд эсийн хүчилтөрөгчийн хангамжийг эрс нэмэгдүүлдэг

4.Дархлааны эсүүдийг сэргээж идэвхжүүлдэг (ялангуяа цусны цагаан эсийг) 5.Бактери, вирусын халдвар болон өөр олон өвчинд сайн үр дүнтэй

6.Эмчилгээний гол үр дүн нь хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулснаас биш харин организмд байгаа бүх ферментийг идэвхжүүлснээс болдог. (3870 гаруй фермент бодисын солилцоонд оролцдог)

Dr. Edward Carl Rosenow Mayo-н эмнэлэгтэй хамтарч ажилладаг байхдаа УХИ-г судсаар хийж эмчлэх тухай 450 гаруй судалгааны материал хэвлүүлсэн боловч одоо тус эмнэлгийн номын санд ямарч материал байдаггүй гэнэ.

Baylor-н Их Сургуулийн эрдэмтэд туулайны мөгөөрсөн хоолойг хавчаараар хавчихад О2-н дутагдал болж хэдхэн минутын дотор зүрхэнд нь шигдээс болж бүгд амьсгал хураасан байна. Өөр туулайнуудад энэ туршилтыг давтсан ба харин тэдний зүрхний титэм судсанд нь Н2О2 хийгээд 2 цаг болоход нэг ч туулайнд шигдээс үүсээгүй байжээ.

Дараагийн туршилт нь туулайн зүрхний титэм судсыг нь боож шигдээс үүсгэхэд хэдэн минутын дараа бүх туулайн даралт унаж , зүрх нь зогссон байна. Өөр хэсэг туулайд дээрхи аргаар шигдээс үүсгээд судсаар нь Н2О2 хийхэд зогссон зүрх нь эргэн ажиллаж хэвийн цохилж байсан ба даралт нь сэргэж хэвийн хэмжээндээ хүрч байжээ .

Гахайнд клиникийн үхэл үүсгэж даралт нь "О" болж, зүрхний цохилт нь зогссоны дараа зүрхний хөндийд нь Н2О2 хийхэд гахайнуудын 50% нь эргэн амьдарсан байна. (Амьтны эрх зөрчиж байна гээд амьтанд туршилт хийхийг хориглож байгаа. Тэгээд ийм туршилтыг хүнд хийх болж байна уу?)

Германы эмч H.S.Regelsberger Н2О2-г даралт ихтэй хүний судсаар хийхэд даралт ихсэхгүй болж байна гэж баталсан байдаг.

Dr. Harold Ursel 1965 онд Н2О2-г судсаар хийхэд зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамж 2-6 дахин нэмэгдэж, зүрхний ажиллагааг хэвийн болгодог болохыг баталсан байна .

60 настай эмэгтэйн даралт нь унаж, зүрхний цохилт нь мэдэгдэхгүй болж цусны эргэлтийн хямрал болоход Н2О2-г судсаар нь хийхэд 1 минутын дараа зүрхний цохилт, даралт нь хэвийн болж байжээ .

1967 онд 57 настай эмэгтэй цус харвалт (ишемический инсульт) болоход хүзүүний судсаар нь Н2О2-ийг 28 хоногт 100 удаа хийсэн ба хийж эхэлснээс 7 хоногийн дараа юм ярьдаг болж өөрөө орноосоо босч эхэлсэн ба эмчилгээний дараа тархины судсыг нь шалгахад битүүрсэн судас нь тэлж бусад судаснаас ялгарах юмгүй болсон байв. Энэ өвчтөнд гарсан өөр нэг сонирхолтой зүйл бол цусны шинжилгээний үзүүлэлтүүд нь бүгд хэвийн болсон байсан гэнэ.

Гуурсан хоолой тэлэгдэх өвчний үед өвчтөн маш их цэртэй ханиалгаж, амьсгаадаж, бөглөчих гээд байдаг ба цэрнээсээ салж чаддаггүй. 57 настай ийм өвчтэй эмэгтэйд Н2О2 судсаар нь 20 удаа хийсний дараа ханиалгах нь эрс намдаж цэр гарах нь багасч, чөлөөтэй амьсгалдаг болсон байна. Энэ эмэгтэй 15 жил энэ өвчнөөр шаналсан байжээ.

71 настай эрэгтэйд цус харвалтын шинж тэмдэг гарахад шууд Н2О2-ийг судсаар нь хийсэн ба 15 минутын дараа юм ярьж эхэлсэн ба 1 цагийн дараа хэвийн ярьдаг болж бусад шинж тэмдгүүд нь бүрэн арилсан байна.

67 настай эрэгтэй шигдээстэй, хөлний цусны эргэлт нь алдагдаж тэсэхийн аргагүй өвдөж байсан тул эмч хөлийг нь тайрахаас өөр аргагүй гэж байв. Энэ өвчтөнд Н2О2 судсаар нь хийхэд 24 цагийн дараа өвдөлт нь эрс багассан ба 4 удаа хийсний дараа өвдөлт нь бараг намдсан тул хөлийг нь тайрахгүй зөвхөн үхжил үүссэн хуруунуудыг нь тайрсан гэнэ.

1928 онд Америкт томуугийн хүнд хэлбэрийн дэгдэлт болж өвчилсөн хүмүүс уушигны хатгалгаа болж 98% нь нас барж байжээ. Америкийн зарим эмнэлгүүд энэ үед Н2О2-г судсаар хийсэн ба хийлгэсэн хүмүүсийн 48% нь амьд үлдсэн байна.

Dr. Charles Farr Н2О2-г судсаар хийхэд олон төрлийн бактери, вирус болон мөөгөнцөр, паразитуулыг устгадаг гэж баталсан байдаг.

100-д жилийн өмнө Dr. Edward Rosenow үе мөчний үрэвсэл үүсгэдэг бактери нь үений ойролцоох лимфийн булчирхайд байдаг ба Н2О2-г судсаар хийхэд тэр бактерийг устгадаг гэж хэлж байжээ.

Мэс заслын үед зүрх зогсоход Н2О2-г судсаар хийхэд тархи үхжихээс хамгаалж чаддаг байна.

ЗХУ-д сансрын анагаах ухааныг үндэслэж бий болгосон профессор И.П.Неумывакин сансрын нисэгчдийг нисэхийн өмнө болон нисээд ирсний дараа янз бүрийн халдвараас хамгаалж Н2О2-г хэрэглэдэг байсан ба 1990-д оноос хойш энэ тухайгаа олон нийтэд ярьж сурталчилдаг болсон.

Профессор Неумывакин тэтгэвэртээ гарах үедээ шигдээсээр өвчилж зүрхний хэм алдагдаж, үе үе зүрх нь маш хүчтэй дэлсдэг(мерцательная аритмия), хөл нь гангрентай мөн тромбофлебиттай байсан ба эмч нараас одоо таньд амьд явахад маш богино хугацаа үлдсэн гэж сонсоод өөрийгөө эмчилж эхэлсэн ба хэдэн сарын дараа байсан зовиурууд нь бараг арилсан байжээ . Өөрийгөө эмчилсний дараа эмийн бус аргаар эрүүлжүүлэх тухай зөвлөгөө өгдөг болсон ба 2018 онд 90 настай бурханы оронд явтлаа идэвхитэй ажиллаж байжээ. Энэ эрдэмтэн 20 гаруй ном бичсэн ба Н2О2-н тухай ном бичсэн байна. Энэ эрдэмтэн 3%-ийн Н2О2-ийг 5-10 дуслыг 1/2 аягатай усанд хийж өдөрт 1-3 удаа юм идэхээс өмнө уух ёстой гэж зөвлөдөг. Энэ нь олон архаг өвчин болон хорт хавдраас сэргийлнэ гэж үздэг.

Мөн ханиаднаас сэргийлэхийн тулд 50мл цэвэр усанд 20 дусал 3%-н Н2О2 дусааж, үүнээсээ 1-2 мл-ийг хамрын нүхээрээ тариураар (зүүгүй) шахах ба энэ үед нь хамраараа хүчтэй татаж шингэнийг хамар нармайн хөндийрүү оруулж хэдэн минут байлгаад, нөгөө хамартаа бас ингэж хийвэл ханиадаас айх юмгүй гэж зөвлөдөг. (Яг энэ аргаар Германы эрдэмтэд гайморитийг амжилттай эмчилж байжээ)

Оросын эмч нар хөлийн өргөссөн судасруу Н2О2-г тарихад ихэнх тохиолдолд тэр судас агшиж хэвэндээ ордог гэж баталсан. (хөлийн өргөссөн судас паразитаас болдог гэж үздэг)

Н2О2-ий судсаар хийхэд дээд зэргийн цэвэршүүлсэн 30%, 35%-н устөрөгчийн хэт ислийг( Пергидрол) ашигладаг ба 0,04%-0,06% байхаар бодож 0,9-н давсны уусмалд хольж хийдэг. Энэ бодис мэс заслын болон сэхээний эмчид заавал байх ёстой бөгөөд харамсалтай нь одоо хэрэглүүлэхгүй болоод байгаа юм.

Уг бодисоор бүх төрлийн судас нарийссанаас болсон өвчнүүд, архаг үрэвсэл, архаг өвдөлт, чихрийн өвчний хүндрэлээс сэргийлэх болон нэгэнт үүссэн хүндрэлийг эмчлэх, хорт хавдрын үед хэрэглэж явцыг нь удаашруулж болдог байна. Уг бодис нь цусанд орж каталаза ферментийн нөлөөгөөр хүчилтөрөгч, ус болон задарч организмын хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг.

Оросын нэвтрүүлгээр уг бодисыг хортой гэж ярьдаг хүмүүс байдаг ба хэрэв тэгж бодож байгаа хүн байвал О2 нь хортой юу Н2О нь хортой юу гэж өөрөөсөө асуугаарай. Польшийн зарим эмч нар 3%-н Н2О2-ийг хөвөнд шингээж буйлаа өдөр бүр арчиж байвал цус харвахаас сэргийлдэг гэж үздэг.

Хүнийг эмчилдэг эмчилгээг хийлгэхгүй болсон ба үүний нэг жишээ нь Н2О2 юм.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ

2022-05-15

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.