Ерөнхий сайд Н.Алтанхуяг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний чуулганд оролцоно

Twitter Print
2014 оны 06-р сар 06-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн гурван талын хамтын түншлэлд үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Жил бүр дээд хэмжээний чуулган зохион байгуулж, хөдөлмөрийн салбарт үр дүнтэй ажиллаж байгаа гишүүн орны төрийн тэргүүн, ерөнхий сайдыг хүндэт зочноор урьж, илтгэл тавиулдаг уламжлалтай. Тус чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Францын Ерөнхийлөгч Н.Саркози, Польшийн Ерөнхийлөгч Л.Качинский, ХБНГУ-ын канцлер А.Меркель зэрэг олон орны төрийн тэргүүн уригдан үг хэлж байжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлсэн туршлагын талаар илтгэл тавиулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьжээ. Энэ жилийн дээд хэмжээний уулзалт нь “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор болж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр нийгмийн салбарт “Ажилтай, орлоготой Монгол хүн”, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг олон улсын хөдөлмөрийн байгууллага гишүүн орнууддаа мэдээлвэл зохих туршлага гэж үзсэн байна. Дээд хэмжээний чуулга уулзалт НҮБ-ын Женев дахь салбарт болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.      

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.