Б.Пүрэвдорж: Танд бус Монголын сайхан аав ээжид итгэж хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг олгож байна

Twitter Print
2014 оны 06-р сар 06-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар өнгөрөгч 4 дүгээр сард  БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/-ий Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулга өгсөн. Харин Вэнь Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө төгрөгийн асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байсан юм.

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас 6 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын иргэн Вэнь Шинд /Wenxin/ Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олголоо. Энэ үеэр Газрын дарга Б.Пүрэвдорж “Танд итгэж оршин суух зөвшөөрөл олгоогүй. Харин Монголын сайхан аав ээж таныг хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн учир нэг жилийн хугацаатай олгож байна” хэмээлээ.

Э. Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.20.196) 2014-06-06 23:48
      • 0
      • 0

      Teneg Purevdorj .CHinii gert bish, Mongold amidrah gej mongol hun hussen.Yagaad boldoggui yum be? Yasan gej doromjlood baigaa yum be? CHi hen be, Purevdorj oo? Bolj baigaa yum uu, Elbegee erunhiilugch uu?

      Хариулах

    • Зочин

      (220.120.34.240) 2014-06-06 11:20
      • 0
      • 0

      zuv.mash zuv hen durtai.d ni orshon suugch olgodog bish shu de!ter tusmaa iim nootoi hund.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.255) 2014-06-06 11:01
      • 0
      • 0

      Их гийгүүлж дээ новш чинь. Яаж монгол цуст нэгэндээ ийм хүйтэн цэвдэг хандаж чадаж байна. Дэлхийд таран суугаа монголчуудаа ирээч гээд орилоод байсан нөгөө Ерөнхийлөгч яагаад таг дуугүй байгаад байдаг юм бэ.

      Хариулах