Сайхан сэтгэлийн хүчээр шархтай нохой тэнхэрч байна

Twitter Print
2014 оны 06-р сар 06-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Facebook хуудаснаа амьтанд хайртай хүмүүсийн сэтгэл эмзэглүүлэм постыг нэгэн бүсгүй нийтэлжээ. Энэхүү шархтай нохойг Ууганбаяр, Бат-Эрдэнэ, Ууганбаатар гэх гурван залуу Дарь-Эх буюу Дамбын орчмоос авчирч “Азтай савар” ТББ-ынхантай хамтран мал эмнэлэгт эмчилгээ хийлгэжээ. Анх “Энэрэх” эмнэлэг дээр эмчилгээ боолтыг нь хийлгэн, улмаар “UB vet” эмнэлэг рүү шилжүүлэн эмчлүүлж байгаа гэнэ.  Энэ бүх эмчилгээний төлбөрийг “Азтай савар” ТББ-ын залуус гарган сайхан сэтгэлээр туслаж байгаа юм байна.

“Энэрэх” мал эмнэлэгийн Их эмч Ө.Нэргүйгээс нохойны биеийн байдлыг асууж тодруулжээ.

Нохойны биеийн байдал анх ямар байсан бэ?

Анх ирэхдээ нүүрний арьс нь тэр чигтээ, дух хэсгээс эрүүний доод хэсэг хүртэл түлэгдсэн ямар ч арьс байхгүй, завж хэсгээрээ арьс нь хуулраад эхэлсэн, мөн идээтэй тийм байдалтай нохой ирсэн.

Танай эмнэлэгийн зүгээс ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна?

Манай эмнэлэгийн зүгээс эхний ээлжинд ил шарх гэмтэл, гадна бохирдлыг нь цэвэрлээд, шархны боолт хийж, үрэвслийн эсрэг өвчин намдаах эм гэрээр нь өгөөд явуулсан.

Энэхүү нохойны тухай цахим хуудсанд хэвлэгдсэнээс хойш залуус туслахыг маш их хүсч байсан сэтгэгдлүүд нь монгол залуус амьтныг энэрэх сэтгэл, бусдад туслах сайн үйлс хийх хүсэл тэмүүлэлтэй байгаагийн нэг илрэл юм. 

Одоогийн байдлаар тус нохойнд тусласан сайн үйлийг нь 300 орчим залуус дэмжиж, мөн тооны хүмүүс сэтгэгдлээ үлдээсэн нь монгол залуусын хүнлэг энэрэнгүй сэтгэл ямар их болохыг энэ үйл явдал батлан харуулж байна. 

 Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.