Белгийн ирээдүй Англид аваргын цом авч ирнэ

Twitter Print
2014 оны 06-р сар 06-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Белгийн шигшээ багийн тоглогч Э.Азар “Челси”-д үлдлээ. Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчинг “Реал Мадрид”, “ПСЖ”, “Манчестер Сити” зэрэг томчууд сонирхож байсан ч “Станфорд” цэнгэлдэхэд тоглохоор шийдэв. Э.Азар багтаа үлдэх нэг шалтгаан нь “10” дугаарыг түүнд өгчээ. Испани довтлогч Х.Матаа өөр багт тоглох болсоноор “10” дугаар эзэнгүй хоцорсон. Харин довтлогч бүрийн мөрөөдлийн дугаарыг авах боломж олдсон учир Бельги залуу Англид үргэлжлүүлэн тоглохоор болж байна. Тэрээр хэлэхдээ “Би Челсигийн хамт олон цомын эзэн болохыг хүсэж байна. Өнөөдөр манай багт гайхалтай дасгалжуулагч, гайхалтай тоглогчид байгаа учир миний мөрөөдөл биелэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ. Өнөө жилийн дэлхийн аваргад Белгийн шигшээ хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй ирж байгаа аж. Р.Лукаку, Э.Азар, Т.Акзар, Т.Коуртис нарын авьяаслаг тоглогчид хэсгээсээ ядах юмгүй гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.