Нэгэн зууны алдар цуут тагнуулч Рихард Зоргед хамгийн үнэнч байсан бүсгүй буюу түүний япон эхнэр Ханако Исий

Twitter Print
2021 оны 03-р сар 10-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Ханако Исии хатагтайг цөөн хэдэн орос хүмүүс л мэддэг. 

Энэ эмэгтэй Рихард Зоргегийн эхнэр байсан юм. Урт удаан амьдралынхаа турш эр нөхрөө санан дурсч, нас барах хүртлээ үнэнч байсан эгэл нэгэн эмэгтэйн ачаар Оросууд, Зөвлөлтийн алдарт тагнуулчын дурсгалын газрыг зорин очих боломжтой болсон билээ.

Зоргегийн бүсгүйчүүд

Рихард бол дур булаам сайхан залуу байлаа. Машины уралдаанд оролцож, хотын гудамжаар мотоцикл унан давхих дуртай байв. Тэрээр эмэгтэйчүүдийг хайрладаг байсан бөгөөд тэднийг сайн сайхнаар харж чаддаг байв. Тэдний ихэнх нь түүнд найрсаг хандаж, зарим нь нарийн учрыг мэдэлгүйгээр ажил дээр нь тусалдаг байв. Рихард Зорге албан ёсоор хоёр удаа гэрлэсэн. Түүний анхны эхнэр нь Кристина Герлах байсан бөгөөд тэдний гэрлэлт таван жил үргэлжилжээ. 

Кристина Зоргег орхиж, Германд амьдрахаар явсан. Екатерина Максимова хоёр дахь эхнэр нь Рихард Зоргетэй гурван сар хамт амьдарсан юм. Екатеринаг шоронд хорьж, дараа нь цөллөгт явуулсан бөгөөд Сибирьт нас барсан хэмээдэг. Зорге амьдралын сүүлийн зургаан жилд Ханако Ишиитэй холбоотой байсан бөгөөд тэд хэрхэн учирсан бэ? 

Рихард Зорге Ханако хоёр 1935 онд анх уулзсан байв. Ханако "Рейнгольд" ресторанд ажиллаж байжээ. Ханако маш хөгжилтэй найрсаг зантай, үйлчлүүлэгчдээ ямагт хүндлэж харьцдаг ялдамхан бүсгүй байв. Хундага шампан дарс урдаа тавьсан 40 настай Зоргег хөгжөөх үүрэг авсан Ханако гунигтай бөгөөд азгүй энэ хүнийг тайвшруулж чадаагүй байна. 

Хэдэн өдрийн дараа нэгэн дэлгүүрт тааралдав. Зоргегийн төрсөн өдөр байсан тул тэд хамтдаа хөгжим сонсч нэгэн үдшийг өнгөрөөснөөс хойш удалгүй байнга уулздаг болсон байна. Ханако нөхрөө "Дорнын сэтгүүлч" гэж боддог байжээ. Түүнд их хайртай байсан бөгөөд Рихардын ганцаардмал амьдралыг эвдэхийг хичээдэг байв. Рихард, Герман улс Оросод довтолсны дараа сэтгэлийн гүн хямралд оров.

~Ишиигийн дурсамжид: 

Рихард маш ихээр сэтгэлээр унаж, нулимсгүй уйлж байв. Түүний ямар байсныг төсөөлж хэ ч чадахгүй байна. Би түүнийг тэврэн тайвшруулж эхлэв. Асуусан асуултуудын хариунд намайг удтал харж байснаа, "Гэр бүл, найз нөхөдгүй хүн хэцүү" гэж хариулав. Тиймээс энэ явдал түүний ажлаас болсон ганцаардал гэж ойлгож байсан хэмээжээ. 

Зорге 1941 онд баривчлагдаж, гурван жилийн дараа цаазлуулав. Ханако баривчлагдсан ч зургаан өдөр байцаалгасны дараа суллагдсан юм. Зоргегийн хамтран амьдрагч бүсгүйг гэм зэмгүй байсан гэж үзсэн байна. Ханако нөхөр болон найз нөхдийнх нь хувь заяаны тухай юу ч мэдэхгүй учир түүнийг гэм буруугүй гэсэн аж. Зєвхєн 1945 онд Америкийн армийн сонины хуудсанд Рихардын тухай маш богино бичигдсэнийг харжээ. 1948 онд "Сейкэ-жип" сэтгүүлд Зөвлөлтийн тагнуулын ажилтны тухай өгүүлэл гарч эхнэр нь Рихард Зоргег Дзошигаяын оршуулгын газарт оршуулсаныг мэдэж авав. 

Иший хайж явсаар олсон бөгөөд булшин дээр модон самбар хатгасан ч удалгүй хэн нэгэн хүн самбарын модыг авч түлсэн байжээ. Тагнуулчын булш ямар ч таних тэмдэггүй үлдсэн байна. Ханако Ишии шүүх хурлын үеэр Зоргег өмгөөлсөн Асанум өмгөөлөгчийг олов. Түүний хамтаар хоёр жил хорих газар болон оршуулгын газраас нөхрөө хайн явахад, түүнийг дооглон тохуурхаж, олон хүмүүс бүсгүйг жигшиж байв. Гэвч уйгагүй хайсны хүчээр 1948 онд л орон гэргүй хүмүүсийн оршуулгын газар булсныг олсон юм. 

Ханако нөхрийнхөө бүсний тэлээний алтан титэм, сүүлчийн ослын дараа хөлний бэртэлээр таньсан байдаг. Чандарлуулах мөнгө үгүй тул нэг жил гэртээ хадгалсан байна. Ханako нөхрийнхөө алдрыг мөнхжүүлсэн. Ханако шаардлагатай хөрөнгийг олж авах арга олов. Тэрээр тагнуулчын тухай дурсамж номоо бичиж, түүний орлогоор Тамагийн оршуулгын газрыг худалдаж авав. Тагнуулчын найз, Озаки бас хамтарсан. Рихард Зоргегийн чандрыг Тамагийн оршуулгын газарт оршуулсан бөгөөд том бунханыг 1959 онд Японы нийгэмлэгээс цуглуулсан хөрөнгөөр шинэчлэн босгожээ.

1967 онд Токиогийн Тама оршуулгын газарт, Америкчууд дахин сэргээн босголт хийсэн байна. Рихард Зоргед цэргийн бүх гавьяа, хүндэтгэлийг өгчээ. Гэвч ЗХУ-д хорин жил Зоргег тагнуулч гэж хүлээн зөвшөөрөөгүй юм. Зөвлөлтийн сэтгүүлчтэй хийсэн анхны ярилцлагадаа Ханако нулимсаа тэвчилгүй уйлав. Ханако, Зоргегийн тухай ярихын тулд Оросуудыг 20 жилийн турш хүлээж байв. Оросууд харин Ханаког зөвхөн найз бүсгүй нь хэмээн үл тоож байжээ. 1964 онд тагнуулчыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ханакод цэргийн албан тушаалтны бэлэвсэн эхнэрийн тэтгэвэрийг олгож эхлэжээ. Тэрбээр ЗСБНХУ-д хэд хэдэн удаа амралтаараа айлчлан очдог байв.

2000 онд Ишии Ханако нас барав. Түүнийг оршуулахдаа Рихард Зоргегийн бүсний алтан титэмтэй ижил зураг бүхий алтан бөгжийг гарт нь зүүсэн байна. Ханако бүх амьдралынхаа туршид Зоргегийн бүсийг хадгалсан байсан юм.

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • МОНГОЛМАА

      (103.78.121.126) 2023-03-22 07:42
      • 0
      • 0

      ИРЭЭД БУЦАХ ЭНЭ ХОРВООД ХЭДИЙ БОГИНО НАСАЛСАН Ч ИЙМ САЙХАН ДУРСАГДАХ АМЬДРАЛТАЙ АМЬДАРЧЭЭ. ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ БАЙНА ГЭДЭГ АУГАА ШҮҮ. САЙХАН ХАЙР БАЙЖЭЭ.

      Хариулах

    • Дагва.Д

      (66.181.161.14) 2021-04-18 21:00
      • 0
      • 0

      20-р зууны алдарт тагнуулч

      Хариулах

    • Зочин

      (58.127.217.83) 2020-02-03 18:38
      • 0
      • 0

      Pихард зоргег 1944 оны 11сарын 7нд октябрын баярын өдөр токио хотод Sugamo шоронд дүүжлэн хороосон.Țүүнээс ичизима гэдэг байцаагч сүүлчийн үгээ хэлэхийг хүсэхэд тэр:би зөвлөлт холбоот улсын иргэн гэж хэлсэн.

      Хариулах

    • Зочин

      (58.127.217.83) 2020-02-03 18:50
      • 0
      • 0

      Țүүний булшин дээр:даяан дэлхийн энх тайваны төлөө амиа өгсөн баатар энд нойрсож байна гэж байдаг.Tүүнтэй хамт доктор Oзаки Xозуми бас цаазлагдсан,тэр эцсийн мөчид би үхлээс айхгүй байна үнэний төлөө явсан шүү гэдгийг эхнэрт минь хэлээрэй эйко оо!сайхан амьдруулж чадаагүйг минь уучлаарай яамдаа хайртай хүүгээ үнсье.одоо би бэлэн боллоо эрхэм ноёдоо гэж хэлээд цаазуулсан.3орге азербайжан улсын Cабунчи гэдэг тосгонд мэндэлсэн герман эцэгтэй орос эхтэы хүн байсан.

      Хариулах

    • Зочин

      (117.111.12.115) 2020-02-02 18:09
      • 0
      • 0

      Zorgi yag heden oni hedend talal tugssun yum bol.

      Хариулах

    • Зочин

      (202.21.108.42) 2020-02-01 12:50
      • 0
      • 0

      Коммунистууд ер нь "Адгийн" хүмүүс шүү!!!!!

      Хариулах

    • Зочин

      (202.21.108.42) 2020-02-01 12:50
      • 0
      • 0

      Коммунистууд ер нь "Адгийн" хүмүүс шүү!!!!!

      Хариулах

    • Зочин

      (64.119.24.95) 2020-01-30 20:10
      • 0
      • 0

      Гайхалтай чадварлаг тагнуулч байсан тухай уншиж байлаа. Үнэнч эхнэртэй байжээ, хуучны япон бүсгүйн түгээмэл шинж юм даа.

      Хариулах