Н.Алхааг Монголд амьдрахыг нь зөвшөөрчээ

Twitter Print
2014 оны 06-р сар 05-нд 18:25 цагт
Мэдээний зураг,

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Н.Алхааг МУ-ын нутаг дэвсгэрээс гаргахгүй бол албадан гаргана гэх албан бичгийг өнгөрсөн сард өгсөн билээ. Харин энэ асуудалд иргэн Н.Алхаа эсрэг байр суурьнаас хандаж, хэрвээ Монгол улсаас албан хүчээр гаргавал өөрийгөө зулын гол болгоно гэдгээ мэдэгдэж, МУ-ын ерөнхийлөгчид хүртэл захидал илгээсэн билээ. Тэгвэл өнөөдөр Гадаадын иргэн харъяатын газрын дарга Б.Пүрэвдорж хүлээн авч уулзсан байна. Тэрбээр Н.Алхаад Монгол улсад оршин суух үнэмлэхийг нь гардуулан өгч Н.Алхаад хандан Монгол улсад оршин суух, харъяат болох санал тавих эрх нь нээлттэй гэдгийг уламжилжээ. 

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн Н.Алхаа нь 1990 оноос хойш Монгол улсад оршин сууж буй иргэн юм. Тэрээр Монгол Улсад 23 жил амьдрахдаа Барилга, зам, уурхайн газруудад орчуулга хийдэг байжээ. Монгол улсын Гадаадын иргэдийн асуудал хариуцсан албанд монгол улсын иргэншилтэй болох хүсэлт гаргаж байсан боловч "Хятадын иргэншилээс бидний зөвшөөрөлгүйгээр гарч болохгүй" гэсэн сануулгыг байнга өгчээ.

Мөн хууль хүчний байгууллагад ажиллаж буй зарим нэгэн үл бүтэх этгээдүүдийн зүгээс дүрвэж, цагаачилж амьдарч буй олон өвөр монголчуудад хавчлага дарамт үзүүлсээр ирсэн гэдгээ захидалдаа бичсэнийг бид өмнө нь мэдээлж байсан. Харин  эцэст нь Хятадын иргэн Н.Алхааг Монголд амьдруулахаар боллоо. 

Вэнь Шинь нь 1968 оны 8-р сарын 8-нд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сөнөд хошууны Далай сумын Баян Эрдэнэ багт малчин ард М.Норовцэрэн, Д.Цэрмаа нарын 6 дахь хүүхэд болон төрсөн. G15054962 дугаарын паспорттай, Монгол Улсад 1992 онд суралцахаар ирсэн. МУИС-ийн ОУХДС-д 1992-1997 онд суралцаж төгссөн.

Монгол улсын иргэн Э.Ундармаатай гэр бүлж болж 1994 оноос хамтран амьдарч, 1998 онд гэрлэлтээ батлуулсан байна. Улмаар 1995 онд охин Нандинцэцэг нь төрсөн. Эхнэр нь 1999 оноос Франц улсад суурьшиж, 2010 онд өвчний улмаас тус улсад нас баржээ. Охин нь 2002 оноос хойш Франц улсад амьдарч байгаа аж. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • sahar

      (182.160.41.106) 2014-06-06 00:25
      • 0
      • 1

      mongol hvntei syysan ym bna neg saihan mongol bvsgvi mongolchyydig tengerees haraad bayarlaj bga mash zow shiidsen bna .. ohind n az jargal sain saihnig hvsii... MONGOL CHUUD MANDAN BADRAG BID MONGOL HVMYYS

      Хариулах