Хүүгийнхээ авьяасаар нутаг буцах боломжгүй болов

Twitter Print
2014 оны 06-р сар 05-нд 17:03 цагт
Мэдээний зураг,

Их Британийн DailyMail цахим сонины мэдээлснээр Хятад улсын иргэн Чен гэр бүлийнхээ хамт Өмнөд Солонгост жуулчлал хийж очоод нутагтаа буцаж ирж чадахгүй байдалд оржээ. Учир нь түүний 4 настай хүү аавынхаа паспортон дээр зураг зурж, танигдахгүй болтол нь баллаж хаяжээ. Ингэснээр түүнийг Солонгосын Хилийн Цагаачлалын алба нутаг буцаах боломжгүй гэж үзэж хилээр гаргаж, буцах онгоцонд нь суулгаагүй аж.  

Хүү аавынхаа нүдийг баллаж, сахал зурж, духнаас нь эхлээд нүүрнийх нь эргэн тойрон үс нэмж зурсан ба паспортын нүүр хуудсан дээр зөвхөн Чен гэдэг нэрнээс бусад нь харагдахгүй болтол хүн, туулай, ан амьтан, цэцэг навч, үл ойлгогдох дүрс зурсан аж. 

Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан анх найз нөхөд, холбогдох албаны хүмүүсээс тусламж хүсч паспортын зургаа илгээсэн нь олон нийтэд ил болж, тараагдсан байна. Харин энэхүү мэдээнд сэтгэгдэл бичсэн хүмүүс зарим нь түүнийг худлаа жүжиглэлээ, 4 настай хүүхэд үүнээс ч илүү цэгцтэй зурах чадвартай байдаг гэсэн бол зарим нь хүүг өхөөрдөж, зурах авьяасыг нь биширч, хүүгийн аавд туслах аян хүртэл өрнүүлээд амжсан байна. 

 

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.23.51.3) 2015-09-08 15:53
      • 0
      • 0

      хүүхдийн л хийсэн хэрэг байна шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.6) 2014-06-08 15:54
      • 0
      • 0

      Харин л дээ, хоо.

      Хариулах

    • Зочин

      (76.121.211.135) 2014-06-06 00:19
      • 0
      • 1

      Sanaatai l hereg bn daa zoriud zuragnii nuh bolon busad bichigiig n iluu tod ballalsan bn. Ene yamar neg zurchil uu nuuh gesen bish uu haytaduud bol yachij chadah harhnuud

      Хариулах