БНХАУ-ын Эрээн хотоос 300 орчим монгол иргэнийг зургаан автобусаар авчирч байна

Twitter Print
2020 оны 01-р сар 28-нд 19:36 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь хоёр улсын Консулын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. 

Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэг бүрчлэн хамруулж байгаа аж. Зам, тээврийн хөгжлийн яамнаас "БНХАУ-ын Эрээн хотоос 300 орчим монгол иргэнийг зургаан автобусаар өнөөдөртөө багтаан авчирч байна. Эхний автобус хүнээ аваад наашаа Улаанбаатар руу хөдөлсөн. Мөн ойролцоо хотоос наашаа ирэх хүн нэмэгдэж байгаа. Хэрэв хүмүүс нэмэгдээд байвал Консулын газартай нь ярилцаж байгаад маргааш авчирна.

Хятадын орон нутгийн Онцгой байдлын хяналт доор монгол иргэдийг хилээр гаргаж байна. Онцгой байдлын багт шинжилгээ хийх эмч болон мэргэжилтнүүд багтсан" гэсэн мэдээллийг өглөө.

Өнөөдөр 400 гаруй иргэнээ хилээр нэвтрүүллээ

Г.Ганаа 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.