Хеликобактери нь ходоодны хавдрын олон шалтгааны зөвхөн нэг нь

Twitter Print
2021 оны 09-р сар 02-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

ХОДООДНЫ ХАНЫГ СЭРГЭЭХ

Ходоодны үрэвсэл, улайлт, шархтай олон жил болоход алимны цуу, давсны хүчил мэтийн гашуун зүйл уухаар ходоод хорсож өвддөг ба үүнээсээ болоод өвчтөн гашуун амттай зүйл хэрэглэж чаддаггүй.

Энэ нь ходоодны хана нөхөн төлжилтгүй болж хатангиршсан байна гэсэн үг. Ийм тохиолдолд ходоодны хүчиллэгийг сэргээх эмчилгээ хийхгүй. Эхлээд ходоодны ханын салстыг сэргээх ёстой.

Үүний тулд :

1.DGL- 1таб -3 удаа юм идэхээс 20 минутын өмө

2.Redused Glutathione(GSH) 1 таб - 2 удаа юм идэхийн өмнө

3.А-витамин 25000 IU - 2 удаа юм идэхийн өмнө

4.Д-витамин 8000 IU - 2 удаа юм идэхийн өмнө

5.Цинк -200 мкг (picolinate cynk)

6.L-Glutamina 1 кап - 2 удаа.

Эдгээр эмчилгээг 6-8 долоо хоног, заримдаа түүнээс удаан хэрэглэхэд ходоодны салстыг нөхөн төлжүүлж ходоод хорсож өвдөхгүй болдог. Үүний дараа ходоодыг хүчиллэг болгож бусад эмчилгээг хийдэг байна. Энэ аргыг баруун Европын болон Америкийн натурапат эмч нар хэрэглэдэг. Дээр бичсэн зарим бэлдмэл манайд байхгүй байж магадгүй, гэхдээ олон монголчууд хилийн чанадад байгаа, тэд нар маань өөрсдийгөө эмчилж үр дүнтэй гэдгийг нь мэдвэл Монголдоо байгаа хүмүүстээ явуулах байхаа.

Америкийн алдарт натурапат эмч Jonathan Wright хоол боловсруулах замын өвчтэй хүмүүсийн 90% нь ходоодны хүчил багатай байдаг гэж судалгаагаар баталсан. Тэгээд эмнэлгийнхээ ойролцоо байдаг аптект өвчтөнүүддээ зориулж давсны хүчил бэлдүүлж өгдөг байжээ. Ходоодны зовиур болон цээж хорсохыг эмчлэх зарчим бол хамгийн түрүүнд ходоодыг хүчиллэг болгох ёстой гэж байнга хэлдэг байжээ. Үүнээс гадна өвчтөнүүддээ пепсин, папаина, бромелаин болон нойр булчирхайн фермент хэрэглэхийг зөвлөдөг байсан.

Барууны натурапат эмч нар ходоодыг хүчиллэг болгож байж л эмчлэнэ гэдэг.

Академич Б.Болотов ходоодны хүчил багасах нь хоол боловсруулах замын өвчний үндсэн шалтгаан болоод зогсохгүй бараг бүх өвчнийг үүсгэх үндсэн шалтгаан болдог гэж үздэг. Тиймээс ходоодыг хүчиллэг болгож бүх өвчнөөс сэргийлдэг "Болотовын Бальзам" гэдэг бэлдмэл бий болгосон.

Ходоодны хүчлийн найрлагад давсны хүчлээс гадна бага хэмжээний сод байдаг.

Сод цээж хорсохыг багасгадаг ба ходоодны хүчлийг ялгаралтыг нэмэгдүүлдэг, мөн ходоодонд мөөгөнцөр үүсэхээс сэргийлж хавдар болохоос хамгаалдаг тул хэрэглэж байвал сайн гэж судлаачид баталсан байна.

Ходоодны хавдар сүүлийн жилүүдэд ихсэж байгаа тухай их ярьдаг боллоо.

Ходоодны хавдраас сэргийлэхийн тулд :

1. Хеликобактерийн тухай ярихаа болих хэрэгтэй. Хеликобактерийн тухай ярьдаг, эмчилдэг болсноос эхлэн ходоодны хавдар манайд их болсон. Хеликобактери нь Л-хэлбэрийн бактери тул антибиотикт маш тэсвэртэй, тиймээс түүний эмчилгээ нь тус болохоосоо илүү гай бидэнд авчирна. Л-хэлбэрийн 50-д бактери байдаг ба антибиотик их хэрэглэдэг хүмүүс ийм бактеритай болдог гэж эрдэмтэд баталсан. Хеликобактери нь ходоодны хавдрын олон шалтгааны зөвхөн нэг л шалтгаан, үндсэн шалтгаан биш!

2. Ходоодны хүчил нь "0" болсон хүмүүст ходоодны хавдар үүсдэг тул хүн болгоны ходоодны хүчлийг тодорхойлж хүчил багатай хүмүүсийн хүчлийг нэмэгдүүлэх эмчилгээ хийдэг болох

3. Ходоод, гэдэсний өвчтэй бүх хүмүүст антиоксидант эмчилгээ хийж чөлөөт радикалын хэмжээг багасгаж С-реактивный белок-г нормд нь байлгах

4. А, Д, Е, С болон бусад витамины дутагдлаа арилгах

5. Шүлтлэг организмд хавдар үүсдэггүй тул архаг өвчтэй хүмүүсийн рН-г шалгадаг болох

6. Ходоод гэдэсний өвчтэй хүмүүсийн глютатионыг сэргээх эмчилгээ хийдэг болох

7. Болотовын Бальзам-ыг бэлдэж бүх хүмүүст хүртээмжтэй болгох

8. Бактерийн бэлдмэл хэрэглэж ходоод, гэдэсний микрофлорыг жил бүр сэргээж хэвших

Аливаа хавдрын үндсэн шалтгаан нь организмын аль нэг хэсэгт хялгасан судасны цусны эргэлт алдагдаж хэсэг газрын эд эс хүчилтөрөгчийн дутагдалтай болох буюу гипоксия болж эсийн амьсгал алдагдах юм.

Отто Варбургийн судалгаагаар эсийн амьсгал алдагдахад тэр эс эргэлт буцалтгүй хавдрын эс болж хувирдаг гэсэн байгаа.

Эсийг амьсгалгүй болгодог маш олон шалтгаан нөхцөлүүд байдаг.

Химийн бодисууд, бордоо, шавьж мэрэгчдийг устгадаг бодисууд, микоплазма, үрэвслийн эсрэг эмнүүд, антибиотикууд, тамхины утаа, хүнд металлууд, бактери, вирус, нэг эст биетүүд, хөгц, мөөгөнцрүүд, шимэгч хорхойнууд болон тэдний ялгаруулдаг эндотоксин, микотоксин гэх мэтийн маш олон шалтгаанаар эсийн хүчилтөрөгчийн хангамжийг алдагдуулдаг.

Ходоодны хавдрын 55%-г шимэгчид үүсгэдэг гэж ДЭХБ тогтоосон байгаа.

Ийм олон шалтгаанаар хавдар үүсдэг байхад бид нар ганцхан хеликобактерийг дарчихвал болчих юм шиг, давсны хэрэглээгээ багасгачихвал хавдраас аврагдчих юм шиг ярина гэдэг бол бидний мэдлэг маш хязгаарлагдмал байгааг харуулж байна. Тиймээс олон талаас нь харж эсийн хүчилтөрөгчийн хангамжийг алдагдуулдаг шалтгаануудыг олж арилгадаг болмоор байна.

Короновирусын халдвараас хамгаалахын тулд ходоодоо хүчиллэг болгоод, давс ахиухан хэрэглэж лимфийн системийг рН10-11 болгох хэрэгтэй гэж Академич Б.Болотов зөвлөж байгаа. Энэ үг бүх өвчин түүний дотор хавдраас сэргийлэхэд хэрэгтэй тул дахин сануулья.

Бадрахын Баярсайхан

Краков хот, Польш улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.