АНУ-ын Массачусетс мужид Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхим албан ёсоор үүдээ нээж байв

Twitter Print
2023 оны 02-р сар 17-нд 13:34 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр сагсан бөмбөгийн алдрын танхим нээгдсэн өдөр

1968 оны 2-р сарын 17-ны өдөр АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилд хотын 1000 алдрын өргөн чөлөөнд Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхим /The Naismith Memorial Basketball Hall of Fame/ албан ёсоор үүдээ нээжээ.

Сагсан бөмбөгийн спортыг Спрингфилд хотд анх үүсгэж байсан Канад гаралтай Америк эмч, спортын шинийг санаачлагч Жеймс Нейсмитд /James Naismith/ зориулсан анхны алдрын танхимыг 1959 онд Колби коллежийн /Colby College/ спортын тэнхимийн захирал байсан ч тухайн үедээ ямар нэг алба хашаагүй байсан Ли Уйлямьс /Lee Williams/ байгуулж байсан бөгөөд 1960-аад оноос жинхэнэ утгаар нь Сагсан бөмбөгийн алдрын танхим босгох мөнгө цуглуулахаар хичээж эхлэсэн байна. Түүний санаачлагыг америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо /NBA/ болон бусад энэ спортын тамирчид, зүтгэлтнүүд дэмжиснээр төд удалгүй энэхүү хөрөнгө бүрдэн 18 дахь удаагийн бүх оддын тоглолт дууссанаас нэг сарын дараа буюу 1968 оны 02-р сарын 17-нд үүдээ нээжээ.

Энэ нь зүгээр хэн нэгний дурсгалын танхим болсонгүй Америкийн сагсан бөмбөгийн түүхийн музей, алдрын танхим, сурталчилгааны томоохон байгууламж болсноос гадна бүрэн утгаараа сагсан бөмбөгийн номын сан болж чадсан нь гайхалтай.

Анхны Сагсан бөмбөгийн алдрын танхим Спрингфилд коллежид ажиллаж байсан бөгөөд 17 жилийн хугацаанд 630,000 гаруй зочин ирсэн байна. Сагсан бөмбөгийн алдрын танхимын нэр алдар нэмэгдсэнээр шинэ байгууламж барих шаардлагатай болж 1985 онд Спрингфилд дэх үзэсгэлэнтэй Коннектикут голын хажууд 11 сая долларын өртөг бүхий байгууламж барьсан юм.

Шинэ танхим нээгдэх үеэрээ Смит коллежийн эмэгтэйчүүдэд сагсан бөмбөгийг анх танилцуулж байсан Сенда Беренсон Эбботт /Senda Berenson Abbott/ гэх мэт эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийнхнийг хүлээн зөвшөөрч оруулах болов. Сагсан бөмбөгийн алдрын танхимын хоёрдахь байгууламж баригдсанаас хойшхи жилүүдэд уг спортын нэр хүнд улам бүр нэмэгдэж байснаас гадна голын хажуугийн үзэсгэлэнт байршил, орчин үеийн сонирхолтой архитектурын ачаар урьд өмнө нь ирж байснаас хамаагүй олон зочид ирэх болжээ.

2002 онд Сагсан бөмбөгийн алдрын танхим дахин нүүж голын эрэг дагуу урагшаа ердөө 100 метрийн зайд байрлах Гватмей Сигел ба Ассошиэйтсийн /Gwathmey Siegel & Associates/ бүтээсэн 47 сая долларын өртөгтэй барилга руу нүүжээ. Барилгын архитектурт ижил тэгш хэмтэй ромбын хажууд мөнгөлөг метал гадаргуутай сагсан бөмбөг хэлбэртэй бөмбөрцөг байна. Бөмбөгөр хэсэг нь шөнийн цагаар гэрэлтдэг бөгөөд газар доорх худалдааны хэсэг, бэлэг дурсгалын дэлгүүр зэргийг багтаан 7.400 м² талбай эзлэн байрших болжээ. Сагсан бөмбөгийн хоёр дахь алдрын танхимыг нураагаагүй харин LA Fitness эрүүл мэндийн клуб болгон өөрчилсөн.

Одоогийн Сагсан бөмбөгийн алдрын танхимд зочид тоглож болох бүрэн хэмжээний сагсан бөмбөгийн талбай бүхий Центр Корт байрладаг. Барилгын дотор тоглоомын галерей, олон тооны интерактив үзмэрүүд, хэд хэдэн театрууд, аваргуудын хүндэтгэлийн бөгж зэрэг байдаг.

2011 оны байдлаар одоогийн Сагсан бөмбөгийн алдрын танхим нь хүлээлтээс хамаагүй илүү гарсан зочдыг татсан бөгөөд сагсан бөмбөг сонирхогчид дэлхийн өнцөг булан бүрээс Алдрын танхимыг л үзэхээр аялан ирдэг болжээ.

1959 оноос хойш 401 дасгалжуулагч, тоглогч, шүүгч, сагсан бөмбөгийн зүтгэлтэн, багууд алдрын танхимд хүндэт байраа эзлэсэн байна.

Жон Вүүдэн /John Wooden/, Ленни Вилкенс /Lenny Wilkens/, Билл Шарман /Bill Sharman/, Том Хайнсон /Tom Heinsohn/ нар тоглогч, дасгалжуулагч гэсэн хоёр төрөлд алдрын танхимд орсон бол (Вуден 1960, 1973, Шарман 1976, 2004, Вилкенс 1989, 1998, Хайнсон 1986, 2015 онуудад). Жон Маклендон 1979 онд сагсан бөмбөгийн зүтгэлтний хувьд, 2016 онд дасгалжуулагчаар орсон ажээ.

Хүндэтгэлийн танхимд нэр дэвшигчдийг санал болгох, батлах үйл явц нь хэд хэдэн хороодоос бүрдэх бөгөөд тусгай шалгууруудын дагуу нэр дэвшүүлж, батладаг бөгөөд хороо тус бүр байнгын гишүүдтэй байх ба тэднийг ч мөн тодорхой хугацаатайгаар сонгодог журам мөрдөгддөг ажээ.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (129.205.113.153) 2023-06-01 12:52
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

      Хариулах

    • DR. PRADHAN

      (129.205.113.153) 2023-06-01 12:52
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.112) 2014-06-11 10:01
      • 0
      • 0

      Zasss sonssogchidiin hurteel bolloo yu...

      Хариулах

    • Nomin fan

      (103.26.193.14) 2014-06-06 22:29
      • 0
      • 0

      vneher goy duulje heleh vg alga iim jooxon oxin gehed vneher medremjtei bs gaihaltai vneher ix bayarlala setgel xoorod uilchixla

      Хариулах

    • Зочин

      (49.0.128.204) 2014-06-06 13:54
      • 0
      • 0

      nice

      Хариулах

    • Зочин

      (75.86.187.99) 2014-06-06 07:18
      • 0
      • 1

      huurhun duuljee bayar hurgie, ene uneheer saihan duu shuu. Hunii amidraliin hamgiin saihan gerel gegeetei nas bilee

      Хариулах

    • Зочин

      (202.179.2.184) 2014-06-05 17:22
      • 0
      • 0

      goy shuu

      Хариулах