Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг сонгуультай давхцуулан товложээ

Twitter Print
2020 оны 05-р сар 29-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болж, Н.Номтойбаярт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Ингэхдээ ​прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорихоор болсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр яллагдагч нарын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт нээлттэй явуулахаар товлон зарласан байна.

Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн болохыг түүний өмгөөлөгч Н.Мандах мэдээлсэн. Мөн мөрдөгчтэй утсаар ярьсан гэх асуудлыг үгүйсгэсэн бөгөөд хэргийн холбогдогч нараас ганц Н.Номтойбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь улс төрийн зорилготой болохыг мэдээлсэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (107.72.164.17) 2020-05-28 17:02
      • 0
      • 0

      Hyn morooroo gyij yvaad shat ruu oichood yheh yy

      Хариулах

    • Zochin

      (107.72.164.17) 2020-05-28 17:01
      • 0
      • 0

      Aluurchin shyy dee ter hyn morooroo gyij yvaad theehuis n lavtai Za byr bambaruushiig ehtei n hamt agnasniig orhiyo gereed ch olon um bii Jiriin irgen iim heregt orootsoldson bol Ali hediin horig doh bsan daa Ene hynees ard tymnii inch Tsagaan suvragaa av Ard typmen iim hymyysees bolj yaj guilga guij ovchin shanalad nervegdej bna Tegehed ednii ger Byl Mongoliin ard tymnii omchiig tym bumaar ogson yrjuuleed ard tymneer doof hiigeed hagartlaa bayjaad suuj bna Mongol uls tortoi gedgee ard tymendee haruulah tsag bolson

      Хариулах