“The Voice of Mongolia” шоуны ялагч Х.Ядам шагналаа гардан авчээ

Twitter Print
2020 оны 06-р сар 26-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Монголын шинэ дуу хоолой, үндэсний шилдэг дуучин шалгаруулах "The Voice of Mongolia" шоу амжилттай зохион байгуулагдаж, ялагчаар шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам тодорсон. 

Тэгвэл үндэсний ялагч Х.Ядам өнөөдөр шоуны шагнал болох Францын алдарт “RENAULT” брэндийн “KAPTUR” автомашинаа гардан авчээ. Мөн “Монгол ТВ” -тэй хамтран ажиллах уран бүтээлийн нэг жилийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Энэ жилийн "The Voice of Mongolia" шоу тэмцээний төгсгөлийн шатанд Б.Оюу /Д.Отгонбаяр/, Г.Эрмүүн /С.Ононбат/, Х.Ядам /Д.Болд/, Э.Дашням /Ука/ нар шалгарч үлдсэн билээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.