Дэлхийн байгаль орчны өдөрт зориулан "Flash Mob" уралдаан болно

Twitter Print
2014 оны 06-р сар 05-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Анх 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар ирлээ.

Энэ жил манай орон дэлхийн ногоон өдрийг “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн энэ өдөр Монголын Их, Дээд сургууль, МСҮТ, Коллежийн оюутан суралцагчдын дунд “Flash mob” уралдааныг зохион байгуулахаар удирдамж түгээгээд байна. Нэгэн зорилго, дор хамгийн олон залуусыг нэгтгэж чаддаг “Flash mob” чөлөөт бүжгийн уралдааныг дэлхийн дулаарал болон цөлжилтийн эсрэг байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгоход оруулах хувь нэмэр, хүсэл зориг, хүчин чармайлтыг урлагаар дамжуулан илэрхийлэх зорилгоор БОНХЯ, Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. “Flash mob” уралдаанд оролцох баг 50-иас дээш оюутантай байх бөгөөд нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болох ажээ . “Flash mob” –т оролцогч багуудыг 1-3 байр эзлүүлэн, 2-4 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.