Хятадууд жижиг уурхайнуудаа устгах зорилт тавьжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 16-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Хятад улс ирэх онд нүүрсний 2000 гаруй жижиг уурхайг хаах арга хэмжээ авах гэж байна.

Хятадад уурхайн осол их гарч, хүний амь эрсэдсэн хэрэг тасрахгүй байгаа тул Засгийн газраас осол гарах эрсдэл өндөртэй нүүрсний жижиг уурхайнуудын үйл ажиллагааг зогсоож, хаах арга хэмжээ авахаар болжээ. Жилд 90 мянган тонноос доош хэмжээний нүүр олборлодог жижиг уурхайд осол гарах эрсдэл хамгийн өндөр байдаг тул холбогдох шалгалт судалгааг хийсний дараа аюулгүй байдлын шаардлага хангаагүй уурхайг хаах болсон аж. Тэдгээр уурхайг дахин ашиглуулахгүйн тулд ус, цахилгаан, тэсэрч дэлбэрэх бодисын нийлүүлэлтийг хатуу хориглож цаашид байгаль орчинд хохирол багатай арга замаар бүрэн устгах юм байна. Хятадын жижиг уурхайнууд хөрөнгө мөнгөний асуудлаас болж уурхайн аюулгүй байдлыг бүрэн хангадаггүйн улмаас 1000 гаруй уурхайчин амиа алдаад байна. Хэдийгээр уурхайн ослоор хүний амь үрэгдэх тохиолдол цөөрч байгаа ч АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад энэ төрлийн осол 10 дахин өндөр хэвээр байна. Тус улсын нүүрсний уурхайн 80 хувийг аюулгүй байдлыг бүрэн хангаагүй жижиг уурхайнууд эзэлдэг бөгөөд уурхайчдын 77 хувь нь дунд сургуулийн боловсролгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэггүй байдаг нь уурхайн осол тасралтгүй гарах гол нөхцөл болдог ажээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.