Олон улсын хэмжээнд онц байдал зарлах тухай

Twitter Print
2020 оны 01-р сар 31-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-аас онц байдал зарлаж буй нь коронавирусын халдварын дэгдэлт ноцтой түвшинд очсоныг улс орнуудад анхааруулах зорилготой юм.

Ингэснээр улс орнууд ДЭМБ-ын удирдлага доор эрүүл мэндийн салбар, салбарын ажилтнууд, санхүүжилт болон бусад нөөц бололцоогоо зөв зохистой хуваарилан, хамтран ажиллах нөхцөл бүрдэх аж. Түүнчлэн ДЭМБ-аас коронавирусын халдвар хэр аюултайг онцолсноор коронавирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн улс орнуудын иргэдэд эрүүл мэнд болон ариун цэврийн зөвлөмжийг дагах шаардлага тавигдах юм.

Олон улсын хэмжээнд онц байдал зарласнаар ДЭМБ-аас хот, муж болон улс орны түвшинд аяллын зөвлөмж зөвлөгөө гаргах ба БНХАУ руу нислэг үйлдсээр байгаа Emirates, Etihad, Qatar зэрэг агаарын тээврийн компаниудын Хятад руу хийх нислэгүүдийг зогсоох хүртэл арга хэмжээ авах эрхтэй болох аж. ДЭМБ улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн тал дээр авч буй арга хэмжээнүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг шалгах ба улс орнууд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөс гадна ямар нэг хориг тавьсан бол ДЭМБ-аас тус хориг арга хэмжээ нь шинжлэх ухааны баримт нотолгоон дээр суурилсан эсэхийг нотлохыг шаардах аж.

ДЭМБ-ын 2005 оны Олон улсын Эрүүл мэндийн журмын дагуу тус байгууллагын гишүүн орнууд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжүүдийг дагах ёстой ба дагахгүй тохиолдолд олон улсын хууль зөрчсөн явдал болох аж. 

Эх сурвалж: washingtonpost

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.