
Өнөөдөр 19.00 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороонд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй орон сууцны цонхоор үсэрсэн ноцтой хэрэг гарлаа.
Яг одоо цагдаагийн албан хаагчид хэргийн газар ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр эмэгтэй 36 настай бөгөөд 3 сартай хүүхдээ тэврээд үсэрсэн аж. Орон сууцны зургаан давхраас үсэрсэн бөгөөд газар дээрээ нас баржээ.
Хэргийн шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байгаа аж.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.