
Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар хүү ч орно.
Эмээ, өвөө, ээж, аавдаа туслаж бай! Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ! Гуравхан элдүүр гурил элдэж хэрчээд нэг завандаа оруулаад өгчихөд л тус. Жоохон бондгор махаар 20 гучхан банш хийгээд өгөхөд тус болно. Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм.
Хэдхэн ээлжийнх нь хувцасыг сайхан угааж индүүдээд өг, ярьсан яриаг нь тогтоод чагна, хийсэн хоолыг нь магтаад ид. Завгүй байсан ч зориулаад цаг гаргаж бай. Тэврүүлээд үнсүүлж бай. Ядаж л хожим гэмшихгүй шүү дээ. Хэн ч байсан настай хүнтэй элэгсэг хандаж зөрөөд өнгөрөхдөө нүүр рүү нь эгц хараад өөрт нь зориулаад инээмсэглээд өнгөрч байгаарай. Энэ чинь л буян шүү. Бүх хүмүүс өтөл насыг туулна шүү дээ.
Р.Анхням
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.