Хятадын алтны хэрэглээ өссөөр

2015 оны 10-р сар 05-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Хятадын алтны хэрэглээ жил ирэх бүр өсч ирсэн. Энэ оны эхний 2 улирлын алтны хэрэглээний дүн үзүүлэлтээс харахад өнгөрсөн жилийн мөн үеийнхээс илт өссөн үзүүлэлт гарсан байна.  Алтны хэрэглээ тус улсад 0.8 хувиар өсч 322.99 метр тонн хүрсэн тухай Хятадын Алтны Ассоциаци мэдээлжээ. 

Хятадын үнэт эдлэлийн худалдан авалт 30 хувиар өсч 232.53 тонн болсон бол алтан гулдмайн эрэлт 44 хувиар унаж 67.95 тонн болжээ. Үүнийг шинжээчид хөрөнгө оруулалт буурч байгаатай холбон тайлбарлаж байна. Харин алтны үйлдвэрлэл 7.3 хувиар өсч 96.5 тонн болжээ. 

Энэ жил алтны үнэ харьцангуй тогтонги байна гэж Хятадын Алтны ассоциаци таамаглаж байгаа аж. Тус улсад алтны худалдан авах үнэ 2002 оноос хойш тасралтгүй өсч ирсэн билээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.