
Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйн мэдэгдсэнээр өнгөрсөн 10 сарын хугацаанд Украины арми дайнаас өмнө ба дайн эхэлснээс хойш оросуудад эзлэгдсэн нийт газар нутгийнхаа 28 хувийг буцаан авч чаджээ.
Дайнаас өмнө оросуудад эзлэгдсэн газар нутаг гэдэгт Крымийн хойг, Донецк болон Луганск мужууд багтах аж. Валерий Залужныйн мэдээлснээр сүүлийн саруудад Украины арми нийт 40 мянган км. кв талбай бүхий газар нутгаа эргүүлэн авсан нь 2022 оны 2-р сарын 24-нөөс хойш оросуудын эзэлсэн нийт газар нутгийн 40 хувь аж.
Өнөөдрийн байдлаар хуурай газар дээрх фронтын шугам 4000 км үргэлжилж байгаагийн 1500 км-т нь тулаан идэвхтэй явагдсаар байна.
Түүнээс гадна Украины арми ОХУ Украин руу довтолсноос хойш дайны бүсээс 600 мянган энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, нийт 2 сая тонн хүмүүнлэгийн тусламжийг тараах ажлыг амжилттай гүйцэтгэжээ.
2022 оны байдлаар Украины зэвсэгт хүчин 1300 га газрыг тэсрэх төхөөрөмжөөс цэвэрлэж чадсан ба тэсрэх аюултай 41 мянган төхөөрөмжийг устгалд оруулжээ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.