Хятадын үйлдвэрлэл сүүлийн 18 сарын оргил цэгтээ хүрчээ

Twitter Print
2013 оны 11-р сар 04-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Хятадын үйлдвэрлэл сүүлийн 18 сарын оргил цэгтээ хүрчээ. 10-р сарын дүн мэдээ гарахад тус улсын үйлдвэрлэл сүүлийн жил хагаст байгаагүй хэмжээгээр өссөн байна. Энэ явдлыг дэлхийн хамгийн том хоёр дах эдийн засагтай улс болох Хятадын эдийн засаг эргээд сэргэж байна гэж дүгнэж байна. Энэ салбарын гол үзүүлэлтийн нэг болох Худалдан авалтын менежерийн индекс өнгөрсөн сард 51,1 байсан бол 10-р сард 51,4 хүрч өсчээ. Энэ үзүүлэлт 50-иас дээш байгаа нь эдийн засаг хөгжиж байгааг илтгэж байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлтөд үйлвэрлэл томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хятадын Статистикийн газар хэдхэн 7 хоногийн өмнө энэ оны 3-р улирлын дүн мэдээг нэгтэн, эдийн засгийн өсөлт 7,8% байгаа нь өмнөх улирлаас өссөнийг дуулгасан. 2-р улиралд 7,5% байсан юм.

Сүүлийн 3 улиралд ийм өндөр хэмжээний өсөлт ажиглагдаагүй. Аж үйлвэржилт, жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт ч өссөн өсөлт гарчээ. Хятадын эдийн засаг сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаад 2012 оны эхнээс зогсонги байдалд ороод байсан юм. Харин энэ оны  эдийн засгийн дундаж өсөлтөө 7,5%-д барихаар тооцоолжээ. Хамгийн сүүлийн улирлын өсөлт 7,8% гаргаснаар тэд оны эцэс гэхэд 7,5% гэж тодорхойлсон зорилгодоо хүрэхээр байна.   

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.