Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ

Twitter Print
2020 оны 04-р сар 27-нд 15:41 цагт
Мэдээний зураг,

Маш олон уншигчдийн хүсэлтээр 4 жилийн дараа дахин хэвлэгдэж буй XXI зууны Парис бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийг хөгжилтэй бас зоригтойгоор өгүүлсэн Хаана ч Байсан Хэрхэн Парисчууд Шиг Байх Вэ? номыг танилцуулж байна.

Парис бүсгүйчүүдийн соёл, хувцасны стиль, тэдний ойлгомжгүй, зөрчилдөөнтэй зан чанарын талаар энэ номоос олон зүйлийг уншиж болно. Бас эрчүүдийн тухай, тэднийг хэрхэн эвгүй байдалд оруулж, эцсийн мөчид үгүй гэж хэлэх тухай дэггүй зөвлөгөө ч энд олон байх юм.

Дэлхийн олон сая эмэгтэйчүүдийг байлдан дагуулсан энэ ном юугаараа онцгой юм бол? Загварын ертөнцийн алдартнууд бичсэн болохоороо юу, эсвэл үнэхээр бусдын мэддэггүй, ярихаасаа санаа зовж цэрвэдэг зүйлсийн тухай, эмэгтэйчүүдийн ертөнцийн нууцыг дэлгэсэнд юм болов уу. Тэгвэл энэ номонд бичсэн тэдгээр нууцаас заримыг нь задлавал ямар вэ?

ҮНС БАС ЖҮЖИГЛЭ

Парис бүсгүйчүүд хэзээ ч өөрийнхөө талаар хэтэрхий их мэдээлэл өгдөггүй. Өөрийгөө нээх тал дээр "Бага байх тусмаа сайн" гэсэн алтан дүрмийг баримталдаг.

Хэрхэн Парисчууд шиг байх вэ?

Жижиг торгон алчуур олон үүргийг давхар гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, чи өмссөн бараан хувцсандаа ямар ч алдаагүйгээр өнгө нэмж чадна. Хоёрт бороо орлоо гэхэд чи алчуураа яг л Роми Шнайдер шиг толгой дээгүүрээ ороож болно. Гуравт, чи амны цаасан алчуургүй явж байх үедээ шаардлага гарвал хүүхдийнхээ хамрыг арччихаж ч болно.

Хэзээ ч явуулахгүй мөртлөө захиа бичнэ. Хэн ч харахгүйг мэдсээр байж үнэтэй дотуур хувцас худалдан авна. Нэг долоо хоногт гурван эрд зэрэг дурлана. Түүнийг хэзээ ч чам руу ярихгүй гэдгийг нь мэдсээр байж ажлын уулзалтаа хойшлуулж түүний дуудлагыг хүлээнэ. Өөрийнх нь нэрийг ч мэдэхгүй залуутай ирээдүйн амьдралаа төсөөлнө.

No photo description available.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.