С.Эрдэнэ: Ерөнхийлөгч төсөвт оролцох эрхгүй, ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй

Twitter Print
2020 оны 01-р сар 02-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгч Х.Баттулга “Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, “Ямар тооцоо судалгаан дээр суурилж тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ярьсан бэ. 2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яригдаагүй. Ерөнхийлөгчийн тухайд АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж байх шиг харагдаж байна. ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэрээ яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ. Салхитын мөнгөний хөрөнгө оруулагч нь гадныхан. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ зэрэг нарийн тооцоо судалгаа мэдэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүй зөвшөөрсөн.

Ерөнхийлөгч төсөв дээр оролцох эрхгүй. Энэ ажлыг цэвэр хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд. Ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн даатгал хоосон байгаа. Нэрийн дансны бичилтээр л явж байна. Тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй. Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн боловч хариуцлагыг нь хүлээх нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр” хэмээн ярилаа.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.16.160) 2020-01-03 12:55
      • 0
      • 0

      Хогын шаар

      Хариулах

    • zochin

      (103.26.195.11) 2020-01-03 08:39
      • 0
      • 1

      bah melhii guai tand erlegt oron too chin garsan tend ochij ajlaa hii

      Хариулах

    • Zochin

      (37.165.207.124) 2020-01-03 00:37
      • 0
      • 0

      Chi luivardsanaa butsaagaad ogchihson bol tetgevriin dans ulaihguil baisandaa. Sanaa zovood bnuu sandraad bnuu

      Хариулах

    • Зочин

      (202.21.109.44) 2020-01-02 20:01
      • 0
      • 0

      Ардчилсан нам ёрөнхийлөгчийн сонгуульд зээл чөлөөлнө гэсэн уриагаар оролцсон биз дээ намын даргын бүх хөрөнгийг нь хурааж амлалтыг биёлүүльё

      Хариулах

    • Заяа

      (66.181.180.130) 2020-01-02 19:38
      • 0
      • 0

      Өөрөө хийж чадахгүй,сэтгэлгүй,чадваргүй болохоор өрөөлийн ажилд хорсон өширхөж,нам дагаж номчирохсон,хамар хашааны чинь хужаа авдрыг чинь ухаж байхад нүдээ аниад түлхүүрээ өгөгчид олширч дээ.тамын тогооны үлгэр энэ биш үү?

      Хариулах