“Депортиво” шилдгүүдийн тулаанд эргэн ирлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 05-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

“Аваргуудын лиг”-ийн түүхэнд 1993 оноос хойш цөөхөн хэдхэн баг шөвгийн дөрөвт үлдсэн байдаг. Гэхдээ Европын хаад “Реал Мадрид”, “Барселона”, “Милан”, “Ювентус”, “Манчестер Юнайтед”, “Челси”, “Бавари Мюнхен”-ыг эс тооцвол. Ла лигийн “Депортиво” 2003-2004 оны улиралд хэний ч санаанд оромгүй тоглолтыг үзүүлж их шөвөгт шалгарсан ч түүнээс хойш дорвитой амжилт үзүүлээгүй билээ. 2003-2004 оны улиралд хэсэгтээ “Монако” 1:0, 3:8, “ПСВ Эйндховен” 2:0, 2:3, “АЕК Афин”-ыг 1:1, 3:0-ээр хожиж шөвгийн 16-д шалгарчээ. Улмаар хасагдах шатанд “Ювентус”-ыг 1:0, 1:0-ээр хоёр удаа хожоод дунд шөвөгт алдарт “Милан” клубт талбай дээр нь 4:1-ээр хожигдсон. Гэвч талбай дээрээ гайхалтай эргэн ирэлтийг хийж 4:0-ээр өрсөлдөгчөө буулган авч хагас шигшээд аварга болох ерөөлтэй “Порту”-д талбай дээрээ 0:0-ээр тэнцээд айлын гэрт 1:0-ээр хожигдол байлаа.

Тэр цагаас хойш амжилт нь уруудсаар өнгөрсөн улиралд доод лигт хүч үзсэн. Испанийн аваргын “Б” лигт “Депортиво” хоёрдугаар байр эзэлж ирэх улиралд дээд лигт өрсөлдөх эрхээ авсан нь олон хөгжөөн дэмжигчдыг баярлуулсан юм. Одоо бүх зүйл тэднээс шалтгаална. Ла лигийн эхний дөрөвт орсон баг “Аваргуудын лиг”-т оролцох визээ даруулдаг тул ирэх улиралд тэднийг “Атлетико Мадрид” шиг цоорохыг хэн ч үгүйсгэхгүй билээ.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.