Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 04-нд 15:54 цагт
Мэдээний зураг,

Сар бүрийн эхний долоо хоногт аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурал болж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас хийж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, аль олох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, шаардлагагүй зарим импортын хэрэглээг багасгахыг зөвлөлөө.

Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриан дор үйлдвэрлэлийг дэмжих жилээр зарласан. Энэ хүрээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн төслийн уралдаан зарлахад 1150 төсөл ирсэн. Зорилгод нийцээгүй төслүүдийг хасч, 888 төсөл үлдсэн. “888 төсөлд шалгарсан төслийг зарна” гэсэн зар ор үндэсгүй гэдгийг Ерөнхий сайд хэлээд орон нутгийн иргэдэд анхааруулах нь зүйтэй гэлээ.

7,8 саяас 2 тэрбум төгрөг хүртлэх зээл хүссэн 579 төсөл бий. Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, аймаг, дүүргийн  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Чингис бондоос тус бүр 1 тэрбум төгрөг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэлийн төслүүдээ санхүүжүүлэх учиртай гэж Ерөнхий сайд хэллээ.

Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх, 9 аймагт дулааны станц байгуулах, 16 суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар Улаанбаатар хоттой холбох, аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц барих зэрэг ажлуудыг Ерөнхий сайд нэрлээд, эдгээрт онцгой анхаарал тавьж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.