Токиогийн Олимпд оролцох гадаадын тамирчдын эхний ээлж Японд хүрэлцэн иржээ

Twitter Print
2021 оны 06-р сар 02-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Токиогийн Олимпийн наадамд оролцох Австралийн софтболын эмэгтэйчүүдийн баг өнгөрсөн лхагва гарагт Японд буужээ. Тус багийн тамирчид нь Олимпд оролцохоор Японд ирсэн олон улсын анхны тамирчид болж байгаа юм.

Австралийн софтболын эмэгтэйчүүдийн баг 7-р сарын 17 хүртэл Токиогийн Ота дүүрэгт байрлаж, бэлтгэл хийх юм. Тус багийн бүх тамирчид Японд хүрэлцэн ирэхээсээ өмнө коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байсан ба Японд байх хугацаандаа өдөр болгон коронавирусын шинжилгээнд хамрагдах аж.

Түүнчлэн тамирчдыг Япон улсад буусан даруйд шинжилгээнд хамруулсан ба тамирчид Ота дүүргийн зочид буудлын нэг давхарт байрлаж, зочид буудлаасаа зөвхөн бэлтгэл хийх зорилгоор гарч байх аж.

Токиогийн Олимпийн наадам нь Япон улсад коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгааг үл харгалзан ирэх 7-р сарын 23-нд эхлэх юм.

Коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаатай холбоотойгоор Токио хотоос гадна Японы хэд хэдэн бүс нутагт 6-р сарын 20 хүртэл онц байдал зарлаад байгаа ч ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Жон Коутс Токиод онц байдлын дэглэм сунгагдсан ч Олимпийн наадам төлөвлөсөн хугацаандаа болж өнгөрнө хэмээн мэдэгдсэн билээ.

Энэ пүрэв гарагт Япон болон Ямайка улсын хөл бөмбөгийн шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийх байсан ч Ямайка улсын 10 тамирчин коронавирусын шинжилгээтэй холбоотой асуудлын улмаас Европоос Япон руу нисэх нислэгт багтаж чадаагүй аж. Иргэдийн дунд хийсэн судалгаагаар япончуудын 60 гаруй хувь нь Олимпийн наадмыг хойшлуулах эсвэл цуцлахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Нөгөө талаас Японы засгийн газар Токиогийн Олимпийн наадмаас өмнө иргэдийг коронавирусын эсрэг дархлаажуулалтанд хамруулах ажлыг эрчимжүүлж байгаа ба өнгөрсөн мягмар гарагаас эхлэн Олимпийн наадамд оролцох улсынхаа тамирчдыг коронавирусын эсрэг вакцинд хамруулж эхэлжээ.

Түүнчлэн ажлын байрнууд болон их дээд сургуулиуд дээрх коронавирусын халдварын эсрэг дархлаажуулах ажил энэ сарын 21-нээс эхлэх аж. Өнөөдрийн байдлаар Японы хүн амын дөнгөж 3 орчим хувь нь л коронавирусын эсрэг вакцинд хамрагджээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/sport/olympics/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.193.7) 2014-06-05 08:31
      • 0
      • 0

      Tatvar tologchdiin mongiig ooriinhoo yum shig l tsatsahbyumaa muu durakuud. Oodgui amitad. Shildeg agentlag bolloo geed yah yum, ichdeggui malnuud.

      Хариулах