Манжуур чиглэлд зорчигч тээвэрлэлтийг түр зогсоолоо

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 18:02 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Манжуур хотод коронавирусын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, тус чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ.

Хятадын Хубэй мужийн Ухань хотод анх дэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвараар аль хэдийнэ 500 гаруй хүн халдварлаж, 17 хүн нас бараад байна. Өвчний тархалт аль хэдийнэ БНХАУ-аас гарч, Япон, Солонгос, АНУ зэрэг улсад бүртгэгдээд байгаа юм.

Иймд Манжуур чиглэлд зорчихгүй байхыг АТҮТ-өөс ард иргэдэд анхаарууллаа.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.