Дархлаа унасныг илтгэх 10 шинж

Twitter Print
2021 оны 02-р сар 16-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Гар үргэлж хүйтэн байх

Хөл, гар үргэлж хүйтэн байх нь олон шалтгаантай байдаг. Жишээлбэл, тамхи татах үед цусны эргэлтийн системд доголдол үүсэж гар, хөл даардаг. Үүнээс гадна дархлааны систем муудах үед энэ шинж тэмдэг илэрдэг байна. Энэ таны цусан хангамж муудсаныг илтгэх наад захын шалтгаан бөгөөд магадгүй та цус төлжүүлэх , цусан хангамж нэмэгдүүлэх зүйлс хэрэглэж эхлээрэй.

Хоёр болон түүнээс дээш долоо хоног үргэлжлэх өтгөн хаталт эсвэл шингэн алдалт

Хоол боловсруулах эрхтэн нь дархлааны системтэй шууд холбоотой байдаг өтгөн хатах болон шингэн алдах нь гэдэсний ашигт бактерын дутмагшлыг илтгэх бөгөөд энэ байдлаараа удахад биед хорт бодис тунарч болно.

Нүд хуурайших

Нүд хорсох, хуурайших, аргах, улайх гэх мэт шинж тэмдэг нь нүдний ханиад эсвэл харшлыг илтгэх бөгөөд энэ нь таны дархлаа сул байгаагын илрэл юм.

Архаг ядаргаа

Та хангалттай унтаж амарсан хэрнээ ядраад байвал дархлааны системд чинь асуудал үүсжээ. Энгийнээр, дархлааны систем чинь идэвхтэй байдлаа хангахын тулд таны энергиэс аваад байна гэсэн үг юм.

Биеийн температур нэмэгдэх

Хэрвээ таны биеийн халуун үргэлж 37°С байдаг бол энэ нь таны дархлааны систем хэвийн бус байгааг илэрхийлж байна. Мөн ам үргэлж хатах нь дотор халуунтай байж болох шинж тэмдэг юм.

Үргэлж толгой өвдөх

Байнга толгой өвдөх нь тархины цусан хангамжийн дутагдлыг илэрхийлэх бөгөөд ийм зовиуртай байнга явахад дархлааны эсийн үйл ажиллагаа сулардаг.

Арьсны тууралт

Арьсны харагдах байдлаар таны дархлааны системийн үйл ажиллагааг тодорхойлох боломжтой байдаг. Хэрвээ арьсан дээр чинь тууралт гарч, загатнаж байвал та онцгой анхаарал хандуулах хэрэгтэй шүү.

Үе мөчний өвчин

Үеэр байнга янгинаж хавагнах нь системын гаралтай үе мөчний өвчинг илтгэх бөгөөд удаан хугацаанд үргэлжилэх нь ноцтой аюулд хүргэж болно.

Үс унах

Үс, унаж халцарах нь цус багадалтын шинж бөгөөд цус багадалт нь дархлааны хариу урвалыг сулруулж болно.

Ойр ойрхон ханиад хүрэх

Хэрвээ та жилд 2-оос дээш удаа (хүүхэд 4-өөс дээш удаа) ханиад хүрч антибиотик хэрэглэж байгаа бол таны дархлааны систем суларсан байх магадлалтай. Үүнээс гадна гайморит, остеомелит зэрэг идээт өвчнөөр өвчлөх, жилд 1 удаа хатгаа тусах зэрэг нь дархлааны системтэй шууд хамааралтай байдаг.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.